Сураггүй болсон 2 иргэнийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

sitend-logo-412x360Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хужиртнарийн багийн “Дөвхөн” гэдэг газар ойд самар түүхээр явсан тус сумын иргэн Д /60 настай, эмэгтэй/ 2015.09.29-ний өдрийн 18 цагийн орчимд төөрч сураггүй болсон мэдээллийг сумын тамгын газрын дарга Б аймгийн Онцгой байдлын газарт 2015.09.29-ний өдрийн 21:05 цагт мэдээлснийг хүлээн авч тус аймгийн орон нутгийн 11 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч Э /11 настай, эрэгтэй/ 2015.09.29-ний өдрийн 17:45 цагт хичээлээ тараад сураггүй болсон тухай мэдээллийг аймгийн цагдаагийн газрын жижүүр цагдаагийн дэслэгч Б аймгийн Онцгой байдлын газарт 2015.09.29-ний өдрийн 23:50 цагт мэдээлснийг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, 1 автомашин, цагдаагийн газраас 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 20 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …