Шүүдэрээ ээж болоход яарахгүй

sgu2423166798201410081434_500x500Жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг “Mixx” хамтлагийн дуучин Темпотой үерхээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл Шүүдэрээ ээж болоход яарахгүй байгаа гэнэ. Энэ талаар тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний хүсдэг амьдрал бол маш олон хүүхэдтэй, нам жим, амар тайван амьдрал. Гэтэл хийдэг ажил маань байнга олон нийтийн нүдэнд ил байдаг. Аль нэг дуртай зүйлээ сонгохын тулд нөгөөхийг нь золиосолж магадгүй, цаг хугацаа л харуулах байх. Намайг ойлгодог, хайрлаж, халамжилдаг хүн л миний нөхөр байна байх. Эмэгтэй хүн халамжинд бөмбөрөөд л байна. Хүүхдийн тухайд бол, тэгтлээ яарахгүй байгаа. Хосууд нэлээд хугацаанд хамт амьдарч үзээд, дараа нь хүүхэдтэй болох хэрэгтэй байх. Тэгээгүй, яарснаас гэр бүл салалт, хүүхэд хохирох тохиолдол олон байна гэж боддог” хэмээн ярьжээ.

Н.Аз
Эх сурвалж: info.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …