Чингэлтэй дүүрэг: Ахмадуудын “АХА” тэмцээнийг 3 дах жилдээ зохион байгуулав

aha-1-1024x683

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо, 16 хороо, ТВ-9 телевизтэй хамтран 2015 оны есдүгээр сарын 27-ны өдөр 16 дугаар хорооны Иргэний танхимд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооноос 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Танин мэдэхүйн “АХА” нэвтрүүлэгт Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны 42 ахмад настан хамрагдлаа. Тэмцээнд нэгдүгээр байр 16 дугаар хорооны ахмад настан Н.Цогт-Очир, хоёрдугаар байр 9-р хорооны ахмад настан Ш.Батдэлгэр, гуравдугаар байр 9-р хорооны ахмад настан Д.Сүхбаатар, тусгай байр 16 дугаар хорооны ахмад настан Н.Цэгмид, 2 дугаар хорооны иргэн Д.Туваанжав нар тус тус эзэллээ. Шагналыг ЧД-ийн ахмадын хорооны дарга А.Зул , 16 дугаар хорооны Засаг дарга Ш.Жаргалсайхан, 16 дугаар хорооны ИНХ-ын дарга Н.Сэргэлэн, 16 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга Б.Цэрэндулам нар гардууллаа.

aha-6-1024x683

aha-4-1024x683

aha-5-1024x683

Эх сурвалж: chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр …