Цацрагийн хэмжилт хийлгэсэн автомашин авч байхыг зөвлөж байна

56dc7aadf2bc30d12fe8697d74a58668

Япон Улсад үйлдвэрлэсэн автомашины импорт, худалдаа эрхэлдэг болон худалдан авах иргэн, аж ахуйн нэгж цацрагийн хэмжилт хийлгэсэн, хэмжилтийг нь баталгаажуулсан гэрчилгээтэй эсэхийг нягталж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төв зөвлөж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, иргэдийг цацрагийн бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн хяналтын бүс, авто техникийн захуудад эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж байгаа юм.

Хяналт, хэмжилтээр цацраг илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран бохирдлыг бууруулж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Нийслэлийн Өргөө амаржих газарт …