“Монфа фарма” компанийхан хууль зөрчин барилга барьсаар байгааг төрийн байгууллага зогсоож чадахгүй байна

IMG_4355Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн чанх урд талд орших хуучнаар “Янгир” кафегийн газар дээр “Монфа фарма” компани шинээр барилгын ажил эхлүүлэхдээ барилга барих журам, норм баримтлаагүйг албаныхан мэдээллээ.

Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан “Янгир” кафегийн газар дээр эм ханган нийлүүлэх “Монфа фарма” компани энэ оны зургаадугаар сараас барилгын ажил эхлүүлсэн ба тус барилга нь барилга хоорондын зай талбайг зохих журмын дагуу баримтлаагүйгээс маргаан үүссэн байна. Шинээр баригдах тус барилгын ажлыг эхлүүлэхдээ баруун талд нь байрлах иргэн Ч.Энхсайхан, Н.Нансалжав нарын эзэмшлийн таван давхар офиссын барилгын хананд наалдуулан барилгаа барьж эхэлсэн нь мэргэжлийн байгууллагынхны анхаарлыг хандуулахад хүргэжээ.

Барилга хоорондын зай доод тал нь 3.5 метр байхаар заагдсан байдаг ба “Монфа фарма”-ын шинээр барьж буй барилга таван давхар офиссын барилгатай 2.2 метрийн зайтай баригдаж байгаа нь барилгын норм, журам алдагдахад хүргэжээ. Улмаар одоо 2.2 метрийн зайтай байгаа барилгын хана дулаалгын хөөс, өнгөлгөө шаварын ажил хийгдэхээр барилга хороондын зай нь 20  см зайтай байхаар байгаа юм байна. Үүнээс үүдээд барилгын наран талын цонх бүхэлдээ хаагдсанаар иргэдийн нар харах эрх хязргаалагдахад хүрээд буй ажээ. Түүнчлэн “Монфа фарма”-ын барилгын ажил буруу хийгдсэнээр дээрх таван давхар барилгын суурийг ухаж ил гаргасан, барилгын хаяавч бетон эвдрэлд орсон, барилгын суурьд сөргөөр нөлөөлөх аюултай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоожээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар анх хоёр барилгын хоорондын зайг хоёр өөрөөр баталж өгсөн нь маргаан үүсэх гол нөхцөл болжээ. Тодруулбал 2006 онд анхны төлөвлөлтөөр Ч.Энхсайхан, Н.Нансалжав нарын орон сууц, үйлчилгээний таван давхар барилгын хоорондын зай 3.5 метр байхаар баталсан бол, 2012 онд тус газар шинээр барилгын зураг төслийг төлөвлөхдөө Ч.Энхсайхан нарын таван давхар барилгын гадна хязгаар “Монфа фарма”-ын бариулж буй барилгатай 2.2 метрийн зайтай байхаар зураг төслүүдийг баталсан нь маргаан дагуулах нөхцөл болсон ажээ.

Иргэн Ч.Энхсайханы таван давхар үйлчилгээний барилга барих зөвшөөрлийг 2006 онд олгосон ба тус барилга нь “Янгир” кабегийн барилгатай хоорондын зай нь 3.5 метр байхаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталж байжээ. Ч.Энхсайхан нар нь энэхүү зураг төслийн дагуу, мөрдлөг болгон барилгын ажлаа гүйцэтгүүлсэн байна.

 IMG_4352

Харин түүнээс хойш “Янгир” кабегийн барилгыг буулгаж, эзэд нь П.Мөнхтамир захиралтай “Монфа фарма” компанид газраа шилжүүлсэн ажээ. “Монфа фарма” компани нь Нийслэлийн 2009 оны долдугаар сарын 21-ний өдрийн 6/0029 тоот захирамжаар тус 634 м/кв газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглахаар эзэмших зөвгөөрөл авсан ба Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг боловсруулж баталгаажуулсан байна. Дээрх шийдвэрийг үндэслэн “Монфа фарма” компани барилгын зураг төсөл боловсруулж зоорьтой, зургаан давхар барилгын ажлыг хийх зөвшөөрөл авсан ажээ.

Тус компани энэ оны зургадугаар сарын з-ны өдрөөс барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч, ажлаа эхллүүлснээс хойш иргэн Ч.Энхсайхан, Н.Нансалжав нарын зүгээс “Монфа фарма”-д дээрх асуудлыг тавьж, барилгын зураг төсөлдөө өөрчлөлт оруулж, барилга хоорондын зай талбайг зохих журмынх нь дагуу батлуулж, барилгын ажлаа хийхийг хүссэн ч тодорхой хариу өгөлгүй барилгын ажлыг хийсээр байгаа ажээ.

Улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт асуудлыг тавьснаар барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан байна. Гэвч тус компанийнхан төрийн зохих байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэлгүй, барилгын зутгалтыг ажлыг хийж эхэлжээ.

Барилга хоорондын зай баримтлаагүйгээс нар харах эрхээ хасуулсан иргэд барилгын ажлыг нь зогсоохыг шаардсан ч хамгаалагчидыг олноор хөлсөлж, барилгын цутгалтын ажлыг явуулж байгаа нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэжээ. П.Мөнхтамир захиралтай “Монфа фарма” компанид хууль үйлчилэхгүй байгааг иргэд дуулгаж байна. Барилгын ажлыг зогсоох шийдвэр гарсан ч  хууль зөрчин цутгалтын ажлаа хийсэн байна.

Бид энэ талаарх мэдээллийг цувралаар баримт түшин  үргэлжлүүлэн мэдээллэх болно.

Т.Түвшин

Ugluu logo

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …