Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

ab9141540b75b790original1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Ховд аймгийн Булган сумын “Далт” 5 дугаар  багийн иргэн Б /16 настай,эмэгтэй/ 2015.10.03-ны өдрийн 09:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон мэдээлэлийг 2015.10.04-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн ОБН-ын 7 алба хаагч, ар гэрийн 2 хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.10.04-ны өдрийн 12:30 цагт “Бүрэнхайрхан”  6 дугаар багийн тоглоомын дэлгүүрт  байсныг эсэн мэнд олсон.

Ус,цас,шаварт саатсан: Налайх дүүргийн 1 дүгээр  хорооны нутаг “Мойлтын тохой” гэдэг газар Туул голд “Lexus-470” загварын автомашин суусан дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 18:25 цагт хүлээн авч тус дүүргийн ОБХ-ийн 5 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 2015.10.04-ний 19:09 цагт татаж гаргасан.

Аврах ажиллагаа: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Цэцээ гүн”-ий орчим 2 иргэн самар түүж байх үед нэг нь модноос унаж нас барсан, хамт байсан иргэн нь дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст өөрийн биеэр 16:50 цагт очиж өгсөн байна. Харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн дуудлага өгсөн иргэнтэй хамт хэргийн газарт очиход үзэгдэх орчингүй цогцсыг олох боломжгүй байсан тул цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.10.03-ны өдрийн 21:30 цагт өгсөн. Баянзүрх дүүргийн ОБХ-ийн  ГУА 35 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг 2015.10.04-ний өглөө 04:25 цагт гаргаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  2015.10.04-ний 13:00 цагт ‘’Их асгат’’ гэдэг газраас иргэн А /58 нас, эрэгтэй/ цогцосыг олж шүүхийн шинжилгээний  албанд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-гийн 2 дугаар гудамжны 43 тоот хашаанд байрлах бохирын нүхний бохирыг соруулахад цогцос гарч ирсэн тул гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 01:11 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Л /60 настай, эрэгтэй/ бохирын нүхэнд унаж нас барсан байсныг гаргаж цогцсыг дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн

2. Ой хээрийн түймэр:

Дорнод аймгийн Булган сумын Баян-уул 3 дугаар  багийн нутаг /сумаас зүүн ургаш 30 км/ “Адгын овоон” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн ОБГ-ын 24 алба хаагч,2 автомашин, Булган сумын 18 иргэн 2 автомашин, Баянтүмэн сумын 20 иргэн 2 автомашин,  нийт 42 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 00:15 цагт;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт 4 дугаар баг  “Гучын шороо” гэдэг газар /сумын төвөөс хойшоо 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 13:15 цагт хүлээн авч тус аймгийн ОБГ-ын 12 алба хаагч, Баянтүмэн сумын 8 иргэн, Сэргэлэн сумын 7 иргэн, нийт 27 хүн,3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  2015.10.04-ний өдрийн  17:24 цагт тус тус бүрэн унтраасан.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, Орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо  Бага нарангийн 45 дугаар гудамжын 5-14 тоотод иргэн Д-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 19:36 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант 9 дугаар баг Сутай хорооны 1-29 тоотод хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 14:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 59 дугаар ангийн 6 алба хаагч,

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум “Боргүвээ” 5 дугаар баг Дархан, Сэлэнгийн авто замын зорчих хэсэг дээр /хуучин тээврийн товчооны харалдаа/  иргэн М-ийн Nissan X-Trial  загварын авто машин шатаж байна гэсэн дуудлагыг 22:31 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч тус тус унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …