Чингэлтэй дүүргийн Засаг дарга “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгарлаа

shan-003Монголын Багш нарын баярын өдрийн арга хэмжээний хүрээнд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын дүүргүүдээс “Боловсролд ээлтэй- Засаг дарга” тодруулж, өргөмжлөл гардууллаа. Энэ жилийн “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-аар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд шалгарч, өргөмжлөл авсан бөгөөд шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарын албаны хүмүүс гардуулан өгөв. “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-ыг шалгаруулахдаа дүүргийнхээ боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хамрагдалтын хүрээ зэрэг шалгууруудыг тавьсан байна.

IMG_22501-1024x683

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр хуваагдсан хотын холболтыг сайжруулах зорилтын хүрээнд …