Бичил уурхайчдад төрийн үйлчилгээг хүргэнэ

9X1A7632-1024x682Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

Онцгой байдлын албаны албан хаагчдад бичил уурхайчдын үйл ажиллагаа, түүнийг тойрсон хүний эрх болон жендерийн тэгш байдал, тэдэнд тохиолддог аюул, осол, уул уурхайн аврах ажиллагааны талаархи мэдлэгийг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий болгох, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг бичил уурхайчдад хүргэх чадавхийг бэхжүүлэхэд сургалтын зорилго оршиж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Уул уурхайн ангийн албан хаагчид хамрагдаж байна.

“Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сэдэвт сургалт 2015 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжилнэ.

9X1A7594-1024x682 9X1A7628-2200x800

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …