Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг иргэн Г /57 настай, эрэгтэй/ 2015.10.09-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ тус уурхайн 1 дүгээр поструу явна гэж гараад сураггүй болсон дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 07:19 цагт /08:30 цагт/ хүлээн авчээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн 8 албан хаагч, 1 автомашин, нийт 14 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус аймгийн Мандал сумын Түнхэл багийн Гацуурт голын эрэг дээрээс 2015.10.13-ны өдрийн 09:20 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ