Дэлхийн жишигт нийцсэн боловсролын хөтөлбөрийг Арвис, Гурван тамир, Монгени сургуулиуд хэрэгжүүлнэ

DSCN8618“Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал”, “Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр”, “Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 дадал” зэрэг ном Монголчуудад хэдийнэ танил болжээ. Эдгээр номыг Монголын уншигчдад хүргэх боломжийг АНУ-ын ФранклинКови компанийн Монгол дахь салбараас олгосон. Тэгвэл тус салбарын зүгээс суурь боловсролын системд цоо шинэ өөрчлөлтийг хийх гэж байна. Энэ бол Leader In Me боловсролын манлайллын хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг эхний ээлжинд Арвис, Гурван тамир, Монгени бүрэн дунд сургуулиудад хэрэгжүүлэхээр болсон байна. Тиймээс хөтөлбөрийн талаархи танилцуулга, уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд дээрхи сургуулиудын болон нийслэлийн зарим бүрэн дунд сургуулийн удирдлага төлөөлөл оролцсон юм.

Боловсролын олон улсын зөвлөх Элла Бьорнсдоттер хөтөлбөрийн талаархи танилцуулга мэдээллийг хийсэн юм.

DSCN8610Мэдээллийн эхэнд АНУ-ын ФранклинКови компанийг товч танилцуулья.

1984 онд цагийн менежментийн алдарт семинар зохион байгуулагдсаны дараахан Франклин өдрийн төлөвлөгч анх удаа хэвлэгдэж байсан түүхтэй. Энэхүү төлөвлөгчийг олон жилийн туршид байнга шинэчлэн сайжруулж ирсэн бөгөөд ФранклинКови төлөвлөлтийн системийг өнөөдөр дэлхий даяар 15 сая гаруй хүн хэрэглэж байна.

1989 онд Стивен Ковигийн “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” ном хэвлэгдэн гарсан бөгөөд номын үндсэн агуулга дээр тулгуурлан сургалт, зөвлөх үйлчилгээний анхны хөтөлбөрийг гаргаж байсан түүхтэй. Энэхүү ном нь бүх цаг үеийн шилдэг борлуулалттай бизнесийн номуудын нэг юм.

ФранклинКови (NYSE: FC) компани нь стратеги гүйцэтгэл, харилцагчийн үнэнч байдал, манлайлал, хувь хүний үр дүнтэй ажиллагаа чиглэлээр сургалт, зөвлөгөө үзүүлдэг дэлхийн тэргүүлэгч компани юм. Дэлхийн 147 оронд ФранклинКови компанийн үйлчилгээг үзүүлж буй албан ёсны 46 төлөөлөгчийн газар ажиллаж буй бөгөөд Монгол дахь салбар  2015 оны 1 сараас нээгдэж тус компанийн үйл ажиллагааг албан ёсоор эрхлэн явуулах болсон.

Тус байгууллагаас олон улсад хэрэгжүүлдэг “The Leader in Me” хөтөлбөрийг ийнхүү Монголд хэрэгжүүлж эхлэх гэж байна.

“THE LEADER IN ME” нь АНУ-ын ФранклинКови компаниас боловсролын сайн туршлага дээр тулгуурлан боловсруулсан сургуулийн шинэчлэлийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь хүүхэд бүр манлайлагч байна гэсэн үндсэн санаанд тулгуурлан сурагч төвтэй манлайллын соѐлыг сургуульд төлөвшүүлэх замаар сурагчдад 21 зууны манлайллын болон амьдрах чадваруудыг заадаг.

Дэлхийн 147 оронд хэрэгжиж буй тус хөтөлбөрийг анх 1999 онд АНУ-ын A.B. Combs сургууль сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж эхэлж байсан бөгөөд өнөөдөр олон улсын хэмжээнд нийт 2031 сургуульд хэрэгжин үр дүнгээ өгөөд байна. Тус хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлэгч A.B Сombs сургууль 2006, 2014 онд АНУ-ын шилдгийн шилдэг Манлай сургуулийн шагналаар шагнагджээ.(Тус шагналыг хоёр удаа авсан ганц сургууль нь A.B.Combs сургууль юм.)

Энгийн нэгэн сургуулиас дэлхийд тэргүүлэгч гүрний шилдгийн шилдэг сургууль болсон амжилтыг тус сургууль The Leader in Me хөтөлбөрийг хэрэгжүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тухайн сургуулийн соёл, хамт олны уур амьсгал эрс сайжирч, бие биенээ хүндэтгэж үр дүнтэй харилцааг бий болгосноор суралцагсдын сахилга бат сайжирч, сурган хүмүүжүүлэгч бүр өөрийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан тэдэнд өөрөөрөө бахархах сэтгэлийг нэмэгдүүлэхээс гадна үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх үйлст оруулах эцэг эхийн оролцоог өсгөдөг байна.

АНУ-ын Westgate research хөндлөнгийн судалгааны байгууллагаас тус хөтөлбөрийн үр дүнг тодорхойлохоор удаа дараа хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 87 хувь нь хөтөлбөрийн үр дүнг онц сайн гэж үнэлжээ. Та дэлгэрэнгүй мэдээллийг www.theleaderinme.org авна уу.

Гол зорилго:

Сурагчдад дараах чадварыг эзэмшихэд нь дэмжин туслана:

 Өөртөө итгэлтэй, бие даасан байх болон өөрийн амьдралаа үр дүнтэй удирдах.

 Багаар үр дүнтэй хамтран ажиллах, хүмүүстэй зөв, бат бөх харилцаа тогтоох.

 Гэр бүл, ажил, улс орондоо хөрөнгө оруулалт хийх.

Хоѐрдогч зорилго

 Сургуулийн багш, ажилтнуудыг ажлын байр болон хувийн амьдралдаа амжилттай байхад нь туслах.

 Гэр бүл бүрт бүтээлч байдлыг бий болгох.

 Тогтвортой ажлын байр, нөхөрсөг хамт олон, аюулгүй ажиллах орчныг бий болгох.

Дэлхий дахинд үнэлэгдсэн боловсролын энэхүү хөтөлбөрт эхний ээлжинд хамрагдах болсон “Арвис”, “Гурван тамир”, “Монгени” сургуулиуд нэгдсэнээр боловсролын өөрчлөлтийг сургуулиас гадуур хайх биш харин ч дотроос нь ялангуяа хүүхдүүдээс өөрсдөөс нь хайх хэрэгтэй гэдгийг ойлгуулж өгөх юм. DSCN8615 DSCN8623 DSCN8624 DSCN8625 DSCN8626 DSCN8629 DSCN8630 DSCN8631 DSCN8633 DSCN8636

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …