Чингэлтэй дүүрэгт “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн боллоо

ts-2-1024x683Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам 2015” тэмцээн нь 2015 оны аравдугаар сарын 13-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Гэрэлмаа, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Замын Цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Батжаргал, байцаагч цагдаагийн ахмад Д.Золбоо, Улаан загалмайн хорооны арга зүйч Г.Соёлгэрэл, Соёлын төвийн багш Д.Байгалмаа нар оролцож хүүхэд багачууддаа тэмцээндээ амжилттай оролцохыг уриаллаа.

ts-6-1024x683Тэмцээнийг Замын цагдаагийн газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Замын цагдаагийн тасаг, Улаан загалмайн хороо хамтран зохион байгууллаа. Тус тэмцээн нь энэ жил 33 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.Тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 3-5 дугаар ангийн 244 сурагч гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа тэмцээн, урлагийн тоглолт гэсэн 5 төрлөөр өрсөлдөж оюун ухаан авьяас чадвараа дайчлан оролцлоо. Багийн нийлбэр дүнгээр

–   23 дугаар сургууль 1-р байр / 73,25 оноо/

–   117 дугаар сургууль 2-р байр /70,05 оноо/

–   37 дугаар сургууль 3-р байр /68,1оноо/ тус тус шалгарч алт, мөнгө , хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

ts-n ts-5-1024x683 ts-4-1024x683 ts-3-1024x683

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …