Сураггүй болсон: Дорноговь аймгийн Мандах сумын Баянхошуу багийн Баянхошуу гэдэг газар малчин У-ийн гэрээс М /31 настай, эрэгтэй/2015.10.18-ны өдрийн 01:00 цагийн үед гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.18-ны өдрийн 07:20 цагт хүлээн авч тус сумын багийн Засаг дарга Я-ээр ахлуулсан орон нутгийн 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Түймэртийн-Овоо” /сумаас хойш 1 км-т/ гэдэг газраас мөн өдрийн 21:45 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан халдун, Ононгийн халуун рашаан чиглэлд иргэн Б, Ж, Л, Б, А нарын 5 иргэн Ланд-80 загварын 01-68 УНК улсын дугаартай, Ланд-200 загварын 25-28 УНИ улсын дугаартай автомашинтай 2015.10.10-ны өдөр гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.18-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт зогсоож, 2015.10.19-ний өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тээврийн хэрэгслийн осол: Дорноговь аймгийн Сайншанд сумын /сумаас хойш 60 км-т/ 33 дугаар зөрлөгийн наад талд босоо тэнхлэгийн авто зам дээр Nord benz , Kargoni benz загварын 2 ачааны автомашин мөргөлдөж, 1 жолооч нь нас барсан тухай дуудлагыг 2015.10.19-ний өдрийн 02:30 цагт аймгийн цагдаагийн газрын жижүүр, цагдаагийн дэслэгч А аймгийн Онцгой байдлын газарт өгсөнөөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, Kargoni benz загварын ачааны автомашины жолооч /нэр, насыг тодруулахаар ажиллаж байна/ нас барсныг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ