Чингэлтэй: Дүүргийн Засаг даргад ОХУ-аас талархалын захидал ирүүлжээ

SOBETSGII-021Чингэлтэй дүүрэг ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоосон. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Улаан-Үд хотын Советский дүүргийн захиргаанаас “Талархалын дурсамж, захидал” ирүүлжээ.

Уг захидалд:

ХҮНДЭТ НОЁН

ДАВААГИЙН ГАНБОЛД ТАНАА

Хөрш хоёр орны олон улсын харилцааг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг тань үнэлэхийн ялдамд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг Буриадын Бүгд Найрамдах улсын Улаан-Үд хотын Советский дүүрэг хоороныд ах, дүүгийн барилдлагат хамтын ажиллагаагаа дэмжин нягтруулах, харилцаа хамтын ажиллагааны Хэлэлцээрээ хэрэгжүүлэхэд үр ашигтай хамтарч байгаад, цаашид ч энэ харилцаагаа үр ашигтайгаар улам гүнзгийрүүлнэ гэдэгт их итгэл найдвар тавьж байгааг тэмдэглээд Танд болон таны ойр дотныхонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэргүүн               А.И.Тулонов

Улаан-Үд хот. 2015 оны 9 дүгээр сар” гэжээ.TA-DU-973x1024

Chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …