Чингэлтэй дүүрэг: Советский дүүрэгтэй хамтарсан сургалт хийв

IMG_6285-1024x683Чингэлтэй дүүрэг, ОХУ-ын Улаан-Үд хотын Советский дүүрэг хамтын ажиллагааны санамж бичгийг 2015 оны 9 дүгээр сард байгуулсан. Эл санамж бичгийн хүрээнд хоёр дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын сургалт-зөвлөгөөнийг 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Байгаль нуурын эрэг дээр зохион байгуулав.

Хоёр дүүргийн захиргааны ажилтнуудын нэгдсэн уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Советский дүүргийн захиргааны дарга А.И.Тулонов нар хоёр дүүргийнхээ онцлог, Засаг даргын Тамгын газруудын бүтэц зохион байгуулалтын харилцан товч мэдээлэл хийлээ.

Советский дүүргийн захиргааны дарга А.И.Тулоновын урилгаар болсон сургалт-зөвлөгөөний үеэр гол зорилго нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, Советскийн дүүргийн захиргааны мэргэжилтнүүдтэй харилцан, туршлага солилцох, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх юм. Мөн хоёр дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийн дунд хөлбөмбөг, гар бөмбөг, одон бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан юм.

IMG_6347-1024x683 IMG_6363-1024x683 IMG_6642-1024x683 IMG_7006-1024x683 IMG_70381-1024x683 IMG_69801-1024x683

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-ны өдөр …