МНН-аас “Хямрал ба 4 дэх засаглал” сэдэвт форум болж байна

12179552_1013992265288581_309628735_nӨнөөдөр Монголын Ногоон намаас санаачлан Засгийн газрын 11-р байрны хурлын дугуй зааланд “Хямрал ба дөрөвдэх засаглал” сэдэвт онол практикийн бага хурлыг 10:00-13:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Энэхүү хуралд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй Монголын Сайтын Холбоо, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Монголын ФМ-ын холбоо зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын холбоод болон МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш судлаачид оролцон илтгэл тавьж, мэдээлэл солилцож байна. МНН-ын дарга О.Бум-Ялагч тавьсан илтгэлдээ: “… Монголын хэвлэл мэдээллийн орон зайд, тэр тусмаа төрийн нэрийн өмнөөс 4 дэх засаглалыг “бодитой” хийж байгаа хүн бол нийтлэлч Баабар юм. Тэрбээр гадна дотноос үзүүлж байгаа санхүүгийн боломж, төрийн далд дэмжлэг, өөрийн бичлэгийн онцлогоороо дамжуулан 4 дэх засаглалыг бодитой “хэрэгжүүлж” чадаж байна гэж үзэхээр байна. Сэтгүүлчид Баабар шиг бусдын захиалгаар мэдээлэл бичиж олон нийтийг төөрөгдөлд оруулдаггүй байгаасай гэж хүсэх байна” гэлээ.12188842_1014060371948437_235747651_n

12178236_1013992298621911_286168917_n 12179002_1013992288621912_1956091435_n

Ц.Мөнх

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …