Хүннү эйрийн “ичмээр” катеринг

1446435010_hunnuairМанай нислэгийн үйлчилгээ үзүүлдэг авиа компаниудын катеринг үйлчилгээ үнэхээр сэтгэлд хүрдэггүй. Заримдаа үйлчлүүлэгчээ хэтэрхий басамжилж, доромжлоод ч байна уу ч гэж санагдах юм.

Орон нутаг ч бай, улс хооронд ч катеринг үйлчилгээ л тус компанийн өнгө төрх, үйлчилгээ, ядаж л үйлчлүүлэгчдээ чиглэсэн үйл ажиллагаа нь тодорхойлно. Зүсэм талх, хэмчих мах өгч үйлчлүүлэгчээ доромжилчихоод, хэчнээн сайхан реклам цацаад яах юм бэ.

Гомдол ирүүлсэн иргэн саяхан “Хүннү эйр”-ийн Улаанбаатар-Ховд чиглэлийн нислэгээр үйлчлүүлж. Нислэгийн тариф 400-д мянган төгрөг. Энэ бол тийм ч бага мөнгө биш. Гэвч 400-д мянган төгрөг төлж, 3 цаг орчим нисэх үйлчлүүлэгчиддээ Хүннү эйр компанийн зүгээс барьж буй катеринг нь энэ байна.

1446434909_12182277_1016199135067894_460509447_n

600 төгрөгийн төсөвтэй сурагчийн үдийн цай ч ийм байхгүй. Гэтэл 400-д мянган төгрөг төлсөн үйлчлүүлэгчдээ Хүннү эйр компанийн зүгээр барьж буй ичмээр “үдийн цай”. Хэрчим мах, сийр, талхны орон багахан зууш бэлтгээд зардалдаа шингээсэн ч болмоор. Гэвч Хүннү эйр компанийнханд тийм сэтгэл байсангүй. Ердөө л үйлчлүүлэгчээ гэх сэтгэл дутжээ л гэж харагдаж байна. Хоёрын хооронд ийм зүйл өгч байснаас бүр мөсөн больчихсон ч яадаг юм. Аэро Монголиа компанийн хувьд орон нутгийн нислэгээр үйлчлүүлсэн иргэддээ катеринг үйлчилгээ огт үзүүлдэггүй гэх юм билээ. Зүсэм талх өгч байхаар өгөхгүй гээд л ширлэчихвэл дараа нь үйлчлүүлэгчид нь элдэв гомдол гаргаад байхгүй амар шүү дээ. Харин катеринг үйлчилгээ үзүүлж байгаа болж үзүүлсэн шиг үзүүлж сурцгаая гэж нислэгийн үйлчилгээ үзүүлдэг авиа компаниуддаа хэлмээр байна.

Амар

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …