Зүрхний мэс заслын хамтарсан баг үнэ төлбөргүй мэс засал хийлээ

32Тус эмнэлгийн Зүрхний мэс заслын багийн эмч нар 2015 оны 10 дугаар сарын 18-23 өдрүүдэд Люксенбургийн Их Гүнт Улсын Зүрхний Төвийн Интервеншнл Кардиологийн Институтийн (INCCI) зүрхний мэс заслын багтай хамтран дотоодод хийх боломжгүй хүнд хэлбэрийн өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг 10 хүнд үнэ төлбөргүй хийж өглөө.
Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Люксенбургийн Их Гүнт Улсаас  хэрэгжүүлж буй МОН/005 төслийн хүрээнд тус эмнэлгийн “Зүрхний мэс заслын баг”-ийн ур чадварыг сайжруулах, ойрын 2-3 жилийн дотор Зүрхний мэс заслын тасгийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг сайжруулж, ингэснээр тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасаг “өдөрт 1, жилд 250” мэс заслыг тасралтгүй явуулах үр дүнд хүрэх зорилт тавиад ажиллаж байгаа билээ.
Энэ хамтын ажиллагааны хүрээнд Люксенбургийн Интервеншнл Кардиологийн Институтийн зүрхний мэс заслын багаас нийт 8 удаагийн мэс засал сургалтыг тус эмнэлэг дээр зохион байгуулахаар төлөвлөснөөс өнгөрсөн хугацаанд 5 удаагийн сургалт нь амжилттай зохион байгуулагдаж, хойшид 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл үлдсэн 3 удаагийн мэс засал сургалтыг хийхээр төлөвлөөд байна.
Энэ удаагийн мэс засал сургалтаар мэс засал эмчилгээ шаардлагатай нийт 38 өвчтөнд үзлэг зөвөлгөө өгч, митрал хавхлагын мэс засал 5 хүнд, аортын хавхлага болон өгсөх хэсгийн аневризмын мэс засал 2 хүнд, титэм судасны мэс засал 3 хүнд, нийтдээ 10 хүнд үнэ төлбөргүй мэс засал хийж амжилттай хамтран ажиллалаа.
МОН/005 төсөл энэ үйл ажиллагааны хүрээнд зүрхний мэс заслын нэг удаагийн болон суулгац материалд дотоодын компаниудаас нийт 490 еврогийн худалдан авалт хийсэн ба Люксенбургийн Интервеншнл Кардиологийн Институтийн зүрхний мэс заслын багийн зүгээс 4.800 еврогийн өртөг бүхий мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн эм тариа, зарим суулгац материал, хиймэл судас болон нэг удаагийн хэрэгслүүд авч ирж мэс засалд ашигласан байна.
Мэс заслын үед ноцтой хүндрэл болон бусад холбогдох асуудлууд гараагүй ба хагалгааны дараах өвчтөнүүдийн биеийн байдал сайн, тогтвортой, ердийн тасаг руу шилжээд байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …