Дэд сайдуудыг халлаа

1446529293_dedӨчигдөр буюу даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар “дэд сайд” нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, 2015 оны төсвийн тодотголын хамт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж байга нэр бүхий дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

Шийдлийн Засгийн газар нь 15 яамны 17 дэд сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэвч МАН Засгаас гарснаар тус намаас томилогдсон дэд сайдууд ч чөлөөлөгдсөн юм. Үүний дараагаас л дэд сайдгүй ажиллах тухай яриа идэвхжсэн билээ.

Дэд сайдын албан тушаал нь улс төрийн намуудын албан тушаалын хуваарилалт хийдэг гол субьект байсан юм. Гэвч эдийн засаг хямарсан гэх үндэслэлээс үүдэн төсвөө хэмнэх зорилгоор дэд сайд нарын албан тушаалыг ийнхүү халж байна.

Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд М.Хүрэлсүх, Сангийн дэд сайд С.Пүрэв, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Боловсролд соёл шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, Зам тээврийн дэд сайд Х.Иржан, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар, Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар нарыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ингэснээр төсвөөс дэд сайд нарын цалинд зориулдаг байсан 600 гаруй сая төгрөгийг хэмнэхээр боллоо. Цаашид яамдын тоог бууруулах арга хэмжээ авагдаж магадгүй. 2016 оны төсөвт 9 яамтай байхаар тусгасан. Гэхдээ сонгуулийн дараа эдгээр шийдвэрүүд яаж ч өөрчлөгдөж болохыг таашгүй.

А.Аюуш

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …