Олон хэлбэл улиг-Мөрөөдөл болсон цэвэр агаар

Жил бүрийн энэ л улиралд толгойтой хүн болгон ярьж, иргэдийн ундууц дургүйг хүргэж залхаадаг нэг зүйл бол яахын аргагүй утаа агаарын бохирдол, сөрөг үр дагварууд билээ. Энэ жил бидний толгойны өвчин  болсон   агаарын бохирдол  7 дахин өссөн гэсэн судалгааны дүн гарчээ.  Тэгвэл “агаарын бохирдлын улирал” наашилсан энэ үед агаарын чанарын мэдээ, бохирдлын хэмжээний судалгааны үр дүнг “Жайка” төслөөс танилцуулав. Энэ судалгааг “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хоёрдугаар шатны хүрээнд явуулсан ажээ.

9d913fd8a121e24egreat  Уг судалгааг олон улсын  стандартын дагуу хийгддэг шинжилгээ судалгааны аргийг ашиглан хэмжсэн байна. Ингэхдээ агаарын бохирдлыг 2014 оны 2, 6 дугаар сар, 7, 12 дугаар сар, 2015 оны 1, 4, 5 дугаар саруудад хэмжилт хийсэн судалгааны хариуг “Жайка” төслөөс явуулжээ. Энэ судалгаагаар агаарын бохирдлын хэмжээ стандартаас 2-7 дахин их гэх дүн гарсан байна. Харин Нийслэлийн агаарын чанарын албаны мэдээлж буйгаар 2012-2013, 2013-2014 онуудад агаарын бохирдлын хэмжээ буурчээ. Хэдий ингэж буурсан ч агаарын бохирдлын хэмжээ стандартаас даруй 2-7 дахин их гэх үр дүнг гаргасан байна. Үүний шалтгаан нь агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан  бид төсөв мөнгөний гачаалаас болоод агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж байсан төсөл  хөтөлбөрүүдээ хүртэл энэ жилээс зогсоож байна” гэв.   Энэ жил төсөв хүндэрсэн гэх шалтгаанаар иргэдэд хөнгөлөлттэй үнээр зуух олгох ажил зогссон. Мөн цахилгааны урамшуулал, боловсруулсан түлшийг хөнгөлөлтэйгөөр олгох ажлыг зогсоосон байна.

  Ёcтой л олон хэлбэл улиг гэдэг шиг болж дээ …..

c3cb44d0bb42ac21greatUgluu-logo2015

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …