Найрсаг Улаанбаатрын асуудал ямар дуусах биш дээ. Дэн өвөл тулж ирч утаа униартай баригдсан дуулимагхан бие биенээ олж харах, нийслэд ганц л байгаа цэвэрлэх байгууламжийн өмхий самхай хаа сайгүй анхилсаар л бас болоогүй ээ малчдын ганц хөрөнгө болох махны үнэ түүхий эд шалдаа буусан гээд л орилж бархирах л хэн ч сонсохоо байсан “Хотын дарга нь Найрсагаар шийдэж, бодит байдалдаа эвлэрье” гэх шиг уриа лоозон өргөж өнөө маргаашаа өнгөрөөж байгаа нийслэлчүүдийн бухимдал дээр бухимдал болох нэг асуудал гарах нь тодорхой боллоо. Энэ бол нөгөө л шатахууны үнийн хөөрөгдөл. Энэ хөөрөгдөлийг сангийн яам Сангийн яамныхан тайлбарлахдаа “Нефть ипортлогчид үнийн зөрүүнээс 13%-ийн ашиг олж байгаа. Энийгээ буулгахгүй байгаа. Тэгэхээр нь бид онцгой албан татварынх нь хэмжээг төвийн боомтуудаар импортлох автобензин дээр тонн тутамд 200.000, дизель түлшинд тонн тутамд 300.000 төгрөгөөр нэмье гэж байгаа юм” гэж тайлбарлалаа. Харин үүнийг сонссон импортлогчид нь зөрүүлээд хэрвээ ингэж нэмэх юм бол бид жижиглэнгийн үнээ ч нэмнэ хэмээн сөрөг мэдэгдэл хийж эхэллээ. Нуухын авах гэж байгаад нүдийн сохлов гэдэг шиг Засаг төрийн үймээн самуун нэг л биш шиг дээ. Сав хийвэл бие биенийхээ бөгсийн ухаж идэж уусанаа иргэдээ хөөрлөхөөс өөр ажил хийх ээ больсон 76-ийн комби хэзээ дуусах бэ. УИХ үнэхээр энэ төсвийг баталж орхивол нефть импортлогчид 1 литр бензинээ 2000, 1 литр дизель түлшээ 2200 төгрөг болгохоор төлөвлөж байна. Ямар сайндаа л асуудлыг шийдвэрлэх гол хүн болох сангийн сайд Б. Болор нь телевизээр “Нефть импортлогчид үгэнд орохгүй, үнээ буулгахгүй байгаа юм чинь би онцгой татвараа нэмэхгүй өөр яах юм?” гэсэн утгатай яриа өгөөд зогсож байх. Энэ асуудалд иргэд тун ч бухамдалтай байгаа сошиал ертөнцөөр дамжуулан бослого зарлахаа мэдэгдлээ. Эрээ цээрээ алдсан эрх мэдэлтэнгүүдийн тэнэглэл хэрээс хэтэрч хоногийн мөнгөө арга чамайн олдог иргэд автобусанд ч суух эрхээ хасуулаад байгаа яагаад ойлгохгүй байгаа нь иргэдийг улам л бухимдуулсар. Улс төр, нийгмийн эдийн засгийн чухал асуудлыг шийдэх УИХ-ын чуулган энэ оны төсвийн тодотголыг, 2016 оны төсөвтэй хэлэлцэх цаг өнөө маргаашгүй тулж ирсэн энэ үед ээлжит баривчилгаа үргэлжилсээр л байгаа нь ямар нэг комби байна уу гэж өвгөд хөгшчид чих тавин жиг жуг хийж сууна. Үнэхээр ч сүүлийн өдрүүдэд шуугиулаад байгаа Б. Батзаяаг баривчилсан явдал, төмөр замын нарийн өргөн цариг гэх мэт улс төрчид, түүнийг дагасан бизнес бүлэглэлүүдийн тэмцлүүдээс харахад тэд улсын төсвөөс ил, далд олон аргаар улаан цайм хулгайлж амьдарцгаадаг болох нь нүднээ илт болж эхэллээ. Гэтэл энэ хулгайн мөнгөө хоногийн хоолоо аргацааж ядаж байгаа ард түмнийхээ нуруун дээр үүрүүлж, дахин халаасыг нь тэмтрэх болсон нь ариун явдал мөн үү? Даарин дээр давс гэгчээр АТГ өчигдөр орой 22:30 минутын үед МАХН-ын гишүүн, ЭМЯ-ны сайд Г. Шийлэгдамбыг авлига, албан тушаалын хэргээр гэрээс нь баривчилж дахин нэг дуулиан үүсгэлээ. Бензиний үнийн хөөрөгдөл эрхэм ноёдын ээлжит баривчлагатай холбоотой болоод явчихвуу даа янз нь…