“Ардын элч” ард түмний  санал асуулга эхлэлээ

ardyn elch2016 оны сонгуульд  Монголчууд  бид ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. Урьд урьдын сонгуулийг ажиглаж байхад нэр дэвшигчдийн зүгээс сонгогчидод тэдний талаарх мэдлэг мэдээлэл багатай байдлыг “ашиглан” сонгуулийн өмнөх сурталчилгааны цөөн хоногт багтаан өөрсдийгөө элдвээр “рекламдан”, сонгогчдын “хулхин дээр цэцэг  ургуулж”  сонгогдох явдал цөөнгүй тохиолддог байжээ.  Иймээс бид сонгуулийн асуудалд, тэр тусмаа өөрсдийгөө төрд төлөөлөх хүнээр  хэнийг сонгох вэ гэдэг асуудалд  эртнээс  мэдээлэл сайтай, ул суурьтай, судалгаа тооцоотой хандах учиртай.

Тэгвэл “Ардын Элч” сэтгүүлээс санаачлан Монголын мэдээллийн 50 вэб сайттай хамтран Үндэсний хэмжээний 50, Залуу 50, Эмэгтэй 50, 21 аймаг, 9 дүүрэг тус бүрийн 5 шилдэг улс төрч, Ардын элчийг тодруулах ард түмний санал асуулга, рейтинг тогтоох судалгааг орон даяар эхлүүлж байна.

Энэхүү судалгаа нь 2016 оны сонгуулийг угтан тодорхой сегмент тус бүрээр шилдэг манлайлагч улс төрчдийн рейтингийг тогтоох улмаар иргэдийн итгэлийг хүлээх  Ардын элч нарыг тодруулан таниулах, мэдээ мэдээллээр иргэдийг хангаж сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, сонголтыг оновчтой болгох зорилгоор мэдээллийн технологийн хамгийн өргөн сүлжээг ашиглан нээлттэй ил тод хэлбэрээр “АРДЫН ЭЛЧ САНАЛ АСУУЛГА”-ыг явуулахаар боллоо.

 “АРДЫН ЭЛЧ САНАЛ АСУУЛГА”-ын онцлог нь одооны УИХ-ын гишүүд болон  2016 онд УИХ-ын гишүүнд өрсөлдөхөөр зэхэж байгаа улс төрчид,   нийслэл дүүрэг болон орон нутгийн шилдэг улс төрчдийн талаарх  Танилцуулга,  Улс төрд орсон Түүхэн замнал, Онлайн мониторинг буюу тухайн улстөрчтэй холбоотой  хэвлэлийн мэдээллүүд, SWOT буюу нэр дэвшигчийн давуу сул талыг харулсан сэтггэгдэл, Хийсэн ажлууд буюу тухайн нэр дэвшигчид бидэнд хандан өөрсдийн гол хийсэн ажлуудынхаа товч тайлан мэдээллийг гарган өгч оруулах боломжтой ЦЭСҮҮДИЙГ багтаан эдгээр цэсээр дамжуулан тухайн улс төрчийн талаарх бодитой мэдээллийг сонгогчидод олгох боломжтой юм. Энэ бүх мэдээллийг уншсаны дараа сонгогч та улс төрийн зурагны доор байгаа  2 сегмент бүрд дэмжих, дэмжихгүй байгааг харуулсан товчин дээр дарж өөрийн  саналаа өгөх юм.

Санал асуулга нь www.ARDIINELCH.mn   сайтаар явагдах бөгөөд “Ардын Элч” сэтгүүл болон Мэдээллийн 50 вэб сайт, нийт 500,000 гаруй дагагчидтай фэйсбүүк, твиттер хуудсууд, 2 фм радио, 2 телевизийн суваг, Өдөр тутмын хэвлэлүүдээр мэдээ мэдээллээ тогтмол шуурхай хүртээмжтэй явуулахаар  өргөн баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Та бүхэн  ЭНД  дарж санал асуулгад оролцоорой

“АРДЫН ЭЛЧ АРД ТҮМНИЙ  САНАЛ АСУУЛГА”  төслийн баг 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …