Мөрөн сумын 15 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ

12

“Хөвсгөл хөгжил” сангаас Мөрөн сумын 13 хорооны амжиргааны төвшин доогуур 15 айл өрхөд иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ. Чингүнжавын талбайд болсон уг үйл ажиллагаанд ИХТ-ийн дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг, Тамгын газрын дарга Ц.Төмөрбаатар, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатар нар хүрэлцэн ирсэн юм.

1447146842_zurag
Тус арга хэмжээний үеэр Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатар “Энэ гэр маань баг бүрээс авсан судалгаан дээр тулгуурлан, амьжиргааны төвшин доогуур, олон хүүхэдтэй, өрх толгойлсон ээжүүд, асран хүмүүжүүлэх хүнгүй өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд очиж байгаа юм. Өнөөдрийн бидний бэлэглэж буй энэ өргөө цагаан гэр айл бүрт ая тух, баяр жаргал, инээд хөөр бэлэглэж байгаасай” гэж хэллээ.
Иргэд гэрээ гардаж авахаар ирэхдээ нялх үрээ тэвэрч, өндөр настнууд нь ач зээгээрээ хөтлүүлэн баярын нулимстай, талархлын үгээ хэлцгээж байсан юм.

1447146893_zurag2

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …