“Хэнэггүй зан”-гаа гээж хүүхдийнхээ эрүүл мэндийг бодох цаг хэдийн иржээ

Монголчууд хээгүй, хэнэггүй зантай улс хэмээн өөрсдийгөө зөвтгөдөг. Тэгвэл орчин үе бидний өвөө, эмээгийн ярьдгаар дээхэн үе шиг байхаа больсон гэдгийг ухамсарлахгүй байна уу даа. Ийн хэлэхийн учир нь “болохгүй, эрүүл мэндэд аюул учруулдаг” гэж мэргэжлийнх хүмүүс нь зөвлөөд байхад “бух” шиг зөрүүдэлдэг нь юуных вэ. Өнөөх бидний хэнэггүй зантай шууд холбоотой.

Сүүлийн жилүүдэд Дэлхий нийтээрээ хүүхдэд хуванцар зүйлээр хийсэн тоглоом, халбага, сэрээ, аяга, тавга хэрэглүүлэхгүй байхыг анхааруулж, татгалзахыг уриалсан. Тэгвэл манайх хэнэггүй зангаараа эсвэл хямд үнийг харан авдаг уу. Ямартай ч дээрхээс татгалзаж чадахгүй байгаа нь асуудал дагуулахаас гадна бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд заналхийлсээр. Эцэг, эхчүүд нь үүн дээр анхаардаг ч сургууль, цэцэрлэгт энэ байдал нь зөрчигдөж байна. Тухайлбал, “Үдийн цай” хөтөлбөрт хяналт шалгалт явуулахад зориулалтын бус байранд хоол үйлдвэрлэлийн технологи зөрчигджээ. Үүнээс нь үүдэн хоол хүнс бохирдох нөхцөл бүрддэг байна.

01fab427222778e27157e568481340c9

Нийт 60 гаруй сургууль хамрагдсан байна. Сургуулиудын цайны газраас 340 эрүүл зүйн арчдасын шинжилгээ авахад 168 буюу 53 хувь нь эерэг, ундны уснаас 25 дээж авч нян судлалын үзүүлэлт үзүүлэхэд хоёр буюу найман хувь нь нянгийн бохирдолтой гарчээ.

Мөн мэргэжлийн тогооч ажиллуулдаггүй. Одоо ажиллаж байгаа тогооч нар нь үнэмлэхээ худалдан авсан зөрчлийг ч илрүүлсэн байна. Бага ангийн сурагчид хоол идэх аягаа өөрсдөө уутанд хийж авч явдаг нь ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага зөрчигдөх нөхцлийг бий болгож байна гэж мэргэжлийнхэн анхааруулав.
Зарим нэг сургуулиуд дээр хагарахгүйг нь бодох меламинтай хуванцар аяга таваг хэрэглэж байгаа зөрчил илэрчээ.

-Хүүхдийн тоглоомыг анхаарах цаг ирсэн-

dcfe67fe3bb933a2b3cec78459b06126

Ундны ус, айраг, сүү, цагаан идээгээ хийхгүй байхыг олонтаа хэлж байгаа ч иргэд төдийлөн анхаарахгүй байгаа юм. Хүүхдийн тоглоомонд химийн бодис өндөр тунгаар илэрсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35000 хүүхэд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг бөгөөд түүнээс хэд дахин олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордлогод өртсөөр байгааг дурьджээ. Монгол улсад худалдаалагдаж байгаа ихэнх хүүхдийн тоглоом нь БНХАУ-аас орж импортлогдож байна. Хүүхдийн тоглоомон буунд хөнгөн цагаан 8338.4 мг/кгбайсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 1,5 дахин их байсан нь судалгаагаар тогтоогджээ. Мөн эмийн халбаганд 1,3 (78,14 мг/кг) дахин их, угжинд 1,7 (106,2 мг/кг) дахин их, хуванцар эрэгтэй барбинд 2(120.42 мг/кг) дахин их, хуванцар мууранд 1,2 (74.12 мг/кг) дахин их хром агуулагдаж байна. Харин хар тугалга цэргийн ачаатай машинд 1,3 (18,11мг/кг) дахин их, батерайнд 1,2 (17,18 мг/кг) дахин их бол төмөр машинд 1,9 (7284,16 мг/кг)дахин их, шааранд 1.5 (5845,71 мг/кг) дахин их цайр агуулагдаж байгааг мэргэжилтнүүд тогтоожээ.

Ийнхүү бид хэнэггүй зангаа гээж ядаж хүүхдүүдийнхээ амь насанд заналхийлэхээ болих хэрэгтэй байна.

Х.Даваа

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …