Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хүрээнд оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгодог.
Энэ жилийн хувьд “Оюутны үндэсний тэтгэлгийн бүртгэл есдүгээр сараас эхлэн үргэлжилсэн бөгөөд арванхоёрдугаар сард улирлаар нь олгоно” гэж Сургалтын төрийн сангаас мэдээллээ.
Эдийн засгийн байдалтай холбоотойгоор энэ оны эхээр Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан.
Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараахь байдлаар өсгөж оюутны үндэсний тэтгэлгийг олгохоор болсон юм.
Үндэсний тэтгэлэг :
- Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй гэж
- Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэж
- Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж
Урамшууллын тэтгэлэг:
- 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш
- 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.
Оюутны үндэсний тэтгэлгийн зардалд улсын төсөвт жилд 100 гаруй тэрбум төгрөг тусгагджээ.