Монголын зэвсэгт хүчин дэлхийд 85-т бичигдэв

bair 1

“Global Firepower” хэмээх дэлхий нийтийн зэвсэгт хүчний судалгааны байгууллагаас энэ оны дэлхийн улсуудын зэвсэгт хүчний чансааг тогтоосон жагсаалтаа гаргажээ. 126 орныг хамруулсан энэхүү жагсаалтад Монгол Улс 85-т бичигджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын зэвсэг хүчний хүчин чадал 126 орноос 85-т эрэмбэлэгдэж байна. Харин тивээр нь авч үзвэл Монгол Улс Азид 29 дүгээр байранд оржээ. Тэгвэл манай хоёр хөрш ОХУ, Хятад Улс Азид тивд тэргүүлж, дэлхийд АНУ-ын дараа бичигджээ. Сонирхуулахад, Монгол Улсын өмнө 84 дүгээр байранд Балбын вант улс жагссан бол 86 дугаар байранд Ливан, 87-д Латви, 88-д Боливи, 89-д Босни Герцеговин, 90-д Туркменистан бичигдсэн байна. “Global Firepower” дэлхийн орнуудын зэвсэгт хүчний хүчин чадлыг тодорхойлохдоо цөмийн зэвсгийн хүчин чадлыг тооцдоггүй бөгөөд тухайн орны эдийн засгийн байдал, газарзүйн онцлог, зэвсэгт хүчний техникийн дэвшил зэрэг 50 орчим хүчин зүйлийг харгалзан үзсэний дүнд энэхүү жагсаалтаа гаргадаг байна. Тэгвэл энэ жагсаалтад Өмнөд Солонгос 7-д, Япон Улс 9-д бичигдсэн нь ихээхэн анхаарал татаж байна. Өмнөд Солонгосын хувьд Хойд Солонгосоос шалтгаалан зэвсэгт хүчнээ эрчимтэй сайжруулж байгаа нь 7-д нөхцлийг бүрдүүлсэн бололтой. Харин Японы хувьд тус улсын Ерөнхий сайдаар Шинзо Абэ дахин гарч ирснээс хойш Дэлхийн II дайн /1945 он/-ы дараа татгалзсан Ази төдийгүй дэлхийд чангад тооцогдож байсан зэвсэгт хүчний бодлого эргүүлэн баталж, армитай болж байгаа нь 9-д оруулсан бололтой. Япон Улс ОХУ, Хятад Улстай арал болон түүний ойр орчмын тэнгисийн усан бүс нутгийн эзэмшлийн асуудлаар маргалдаж дийлдэх болсноор ийнхүү армитай болж байгаа юм. Харин үе үе дэлхийн хамгийн хүчирхэг армитай орон хэмээгддэг Израиль Улс ердөө 11 дүгээр байранд жагссан байна. Тэгвэл энэхүү жагсаалтаас харахад нэгэн үе хамгийн хүчирхэгтэй армитай орнуудын тоонд багтдаг байсан Ирак, Ливи Улс 112, 122 дугаар байр руу ухарчээ. Харин жагсаалтын сүүлийг дотоодын цэргүүд нь далайн дээрэмчид болох болсон Сомали Улс мушгисан байна.

bair

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …