“Ардын Элч” сэтгүүлээс санаачлан “Иргэний оролцоот ардчилал” ТББ, Олон нийтийн харилцаа мэдээлэл сурталчилгааны “Тэргүүн хөтөч” ТББ-аас хамтран зохион байгуулж байгаа “Ардийн элч” ард түмний санал асуулга Үндэсний хэмжээний 50, Залуу 50, Эмэгтэй 50, 21 аймаг, 9 дүүрэг тус бүрийн 5 шилдэг улс төрч, Ардын элчийг тодруулах ард түмний санал асуулга, рейтинг тогтоох судалгааг орон даяар эхлүүлсэн.
Тус санал асуулгад нэрээ дэвшүүлэн оролцож байгаа зарим нэр бүхий нэр дэвшигчдийн зүгээс IP changer ашиглан нэг айфи хаягнаас олон санал өгөхийг оролдох, цаашлаад www.ardiinelch.mn сайтыг хилийн чанадаас хакердах оролдогыг удаа дараа гаргасан байна.
Үүний улмаас “Ардын элч” ард түмний санал асуулгын зохион байгуулах хорооноос өнөөдрөөс эхлэн гадаад улс орнуудаас Ардын элч санал асуулгад оролцон нэр дэвшигчийг дэмжиж санал өгөх боломжгүй болгожээ. Ингэснээр гадаад улс орноос хакерийн программ ашиглан саналаа өсгөхийг оролдох явдлыг хязгаарлаж байгаа юм.
“Ардын элч” ард түмний санал асуулгад хэн бүхэн өөрийн дэмждэг улс төрчийг болон өөрийгөө дэвшүүлж болохоос гадна бусдыг дэмжих, санал өгөх зарчим нь ил тод, нээлттэй, шударга явагдаж байгаагийн зэрэгцээ тухайн нэр дэвшигчидтэй холбоотой олон талт мэдээллийг нэг дороо харах боломжтой гэдгээрээ давуу талтай.
Түүнчлэн 50 гаруй сайтууд “Ардын элч” санал асуулгын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэж байгаагаараа онцлогтой юм.
Иргэд та бүхэн www.ardiinelch.mn сайтаар зочлон амьдарч байгаа орон нутаг болон төрийн түшээ болж чадна хэмээн итгэж дэмжиж явдаг залуу, эмэгтэй улс төрчдөө дэмжиж саналаа өгөх боломжтой юм.
Ардын элч ард түмний санал асуулгын зохион байгуулах хороо