Ган дугуйгаар зам төмрөө балбан галт тэрэг өмнө зүг рүү гуугачин давхиж авай. Суудлын вагонуудын тасалгаа бүхэнд хүмүүс шуугилдаж, тоглох нь тоглон, ууж идэх нь ууж идэж, хэзээ язааны нэгэн их том гэр бүл мэт. Гэвч тэнд далд амраглал, дайсагнал, зүгээр нэг унтаарал, хий мөрөөдөл зэрэг болох болохгүй юм бүхэн сүлэлдэн байх ажгуу. Гэрэл хүүхэд энэ бүхнийг огоорсон ч үгүй тасалгааны дорд орны мухар руу нугдайн сууж баахан цай гүзээлээд морь харахаар гадагш гарлаа. Тэрбээр нүүр амаа тэгтэл нь их будаж шунхдаагүй, ер нь баахан хайш яйш хувцасласан, гуч эргэм насны нэгэн ажгуу. Гэлээ гэхдээ өөртөө эрэмшсэн бардам ихэмсэг, аян замд ийнхүү олонтаа явж доль цохисон байдал нүүр царайд нь бичсэн мэт тов тодхон харагднам. Гэвч түүнийг хэн ч, тэр өөрөө хэнийг ч нэг их анзааралгүй явсаар зорьсноо гүйцээгээд тамхи асаан хонгилд зогсов. Цонхоор харахад галт тэрэг хав харанхуй тал дундуур сандчих мэт давхин явнам. Уйтгартай, сэтгэл нозоором ийм аялалд Гэрэл олон удаа явж дассан болохоор гүехэн бодрол толгойд нь эргэлдэж, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх Эрээний захаас юу юу хамж шимж авахаа бодолхийлнэ. Гэтэл дэргэд нь нэгэн хүн ирж зогсон асаагуур шартхийлгэн янжуур босголоо. Орон гэртээ л байгаа юм шиг халаад эгэлдэргэлж, гэрийн шаахай угласан тэр залуу хорин дөрөв таван насны нэгэн бололтой. Бас л хал үзэж, халуун чулуу долоосон наймаачдын нэгэн гэдэг нь хараажаар илэрхий. -Бүгчимхэн, бас гунигтайхан шөнө байх чинь хэмээн тэрбээр үг өдөх янзтэй тэрхэндээ гүвтнэн өгүүлэв. Гэрэл хариу хэлсэнгүй амаа үл мэдэх мурисхийлгэсэн нь инээвхийлсэн, ярвайсныг алин болох нь бүү мэд. Залуу эр нэгэнт л ам нээснийх гэсэн шиг: -Та долоо хоног бүр л явах юм аа даа? Хэмээн сүрхий дотносох аятай өгүүлэв. Тэр үнэн. Гэрэл энэ замаар энэ галт тэрэргний дугуйн дээр арваад жилийн амьдралынхаа ихэнхийг өнгөрөөж яваа нэгэн бөлгөө. Эцсийн эцэст элэг бөөр ч үгүй, эцэс хойшоо даах хөрөнгө мөнгө ч үгүй тэр байтугай хань ижил, үр хүүхэдгүй нэгэн болж үлдэнэ гэдгээ мэдэх. Тиймээс ч нааш харсанд энгэрээ ярж, цааш харсанд аашаа хамиж чаддаг сүрхий шулуун зантай болжээ. Гэрэл яагаад ч юм уртаар сүүрсэн алдав. Залуу эрийн хэлсэнчлэн бүгчимхэн, гунигтайхан орчиндоо сэтгэл тавгүйтснийх байж болох. Тэр залуу инэгсгээд юун өгүүлэхийг зөнгөөрөө мэдэрч байлаа. Үнэхээр -Манайд орж жаахан юм уух уу? Гэв. Хүн урьж байхад яана гэж цаараглах. Уйлдаг дуулдаг орчлон гэгчээр тээж яваа амьдрал нь ийм л ааш аягтай галт тэрэг юм чинь. Залуу эр хүүхнийг тасалгаандаа оруулав. Тэнд нам гүм гэрэл нь бүүдгэр, цэв цэвэрхэн ажгуу. Ширээн дээр чихэр жимс, архи ундаа өржээ. Чансан марх, зкссэн бяслаг ч харагдана. Гэвч тэнд тэр залуугаас өөр хүнгүй аж. -Та ганцаараа яваа юм уу гэж Гэрэл сая л ам нээлээ. -Тийм шүү. Би тасалгааг бүхлээр нь худалдаж авдаг юм. Эс тэгвэл элдэв амьтан наана цаана болоод төвөгтэй. Ер нь манайхан тйим зантайг та юу эс андах вэ? -Тэгвэл та ч том гар юм аа. -Юуных нь том байхав. Жаахан амиа хичсээсэн амьтан гэх үү дээ. Ер нь олж гэмээнэ урж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхдээ ашигтай шүү хэмээн сургамжлах аятай өгүүлээд шарз хундаглан өргөж. -За танилцъя, миний нэрийг Дандар гэдэг юм гэлээ. Энэ бүхэн Гэрэлийн хувьд огтхон ч шинэ юм биш. Тэр залуу байсгээд юу гэх, өөрөө юу гэж хариулах, дараа нь яахыг тэр мэднэ. Тиймээс гадуур цамцаа тайлж тухлаад хээрийн хүн хээгүй нь дээр гэгчээр цатгалан хэрнээ хэдэн хэрчим мах идээд, ундаа залгилав. Дандар дахин шарз хундаглаж: -Би жаахан зожиг зантай хүн л дээ. Түүнээс биш та бид хоёр олон жил энэ дугуйн дээр сэгсчүүлж яваа хоёр. Хараад байхад та ч миний өрөөсөн шиг байгаа юм. Үүнд муу юм байхгүй. Үнэндээ бол ийм амьдралаас баахан залхаж л байна. Гэвч ингэж явахгүй гээд яах ч билээ гэв. Ортой нь ортой л үг. Гэрэл ч ялгаагүй, Эрээн рүү зүглэнэ гэхээс дургүй нь хүрэх болжээ. Ерөөс аливаа цаг зуурын юмны амт шимт амархан буурах бөлгөө. Гэвч Гэрэл нэг их амархан бодлоо дэлгэчихдэг хүн биш. Тэгээд ч: -Зожиг гэдэг чинь хажиг гэсэн үг. Би ч явах уу даа. Тэгээд ч шөнө орой болчихлоо гэсэнд Дандар: -Зожиг хүн нийтэч хүмүүсээс илүү хань татамтгай байдаг юм. Ганцаардах гэж аймшигтай юм байх. Гэвч түүнийг давж гарах л хэрэгтэй болно. Одоо ч би энэ байдалдаа дасчихаж дээ гээд бас л шарз хундаглав. Гэрэлийн толгой сүрхий дүүрэгнэж байлаа. Энэ залуу нэг их хямсалзаад байхгүйг бодоход үнэнээ л хэлж байх бололтой. Ер нь нэг иймэрхүү амиа хичээсэн, тэглээ гээд өгсөөд оргилд гарчихдаггүй, уруудаад нүхэнд уначихдаггүй хүмүүс байдаг л шүү дээ. Хэдэн хормын дараа Дандар Гэрэлийн дэргэд суун цээжээр нь тэврэн шөрөвгөрхөн сахалтай хушуугаар хацар нүүр, уруул ам эрвэгнүүлэн үнсэж байлаа. Энэ бол тов тодорхой хэрэг. Харин хариуг нь хэрхэн өгөх нь Гэрэлийн хэрэг. Гэрэл хариу үнсэв. Хоёр залуу бие биен рүүгээ тэмүүлж бэхэллээ. Зэхээний засаатай орон дээр өнхрөлдөж, амьсгаадах, гиншигнэх нь хэзээ язааны амрагууд мэт. Гэрэл: -Хувцсаа тайлъя л даа хэмээн шивнэв. Тэд цэв цэвэрхэн, сүрчиг ханхалсан хөнжилд шурган оржээ. Залуу биесээс утаа уугих нь халаг халуу шатна. Гэрэл нэг тийм зантай хүүхэн, Дандарын дорд эрхтэнийг барьж үзээд золтойл л дуун алдсангүй. Ямар том, ямар хатуу амьтан байсан гээ. Архины халуун, амраглахуйн халуун нийлээд хүүхэн галзуурахад ганц хуруу дутна гэгч болж, тэр гантгар сайхан эдийг бушуухан л хүгртэхийн ад дэвэнд автаж, өөрөө өөрийнх рүүгээ амсардуулсанд Дандар ам нь ангасхийтэл олиод орхилоо. Хоёул дуун алдав. Гэрэл: -Бурхан минь, хэмээн орилж залуу эрийн бөгсөн биеийг сэгсийтэл нь өргөжээ. Ужид жаргал чингэж эхэлсэн юм. Янцаглан гинших, нохой хол долоох мэт чимээн хэмээс хэтрэв. Тэдний хэн хэнд нь дорд ажлын туршлага чамлахааргүй хуримтлагдсан ажгуу. Хэдийд жаахан татасхийх, хэдийд гал маналзтал оволзуулахаа зөнгөөрөө мэдэж, автомат машин мэт зохицуулж чаднам. Тийнхүү бараг хагас цаг хоёр биеийг сэгсэрч, цэнгэлийн манлайд хүрээд сая нэг халуун булаг садруулж, хурдны морьд мэт амьсгаа даран хөлсөө сэврээлээ. -Ямар сайхан байв аа? хэмээн Гэрэл нялхамсав. Дандар дээр нь хэвтсэн чигтээ ширээн дээрээс шарз авч лонхоор нь балгаад Гэрэлийн ам руу амаараа цутгаж өгөв. Гэрэл хатуу шарзыг гудхийтэл залгиад: -Зожиг чинь чи ч эрийн хуйх юм аа гээд инээд алдлаа. -Тийм шүү гэх шиг Дандар дахин балбаж эхлэв. Тэгээсэй хэмээн Гэрэл хүсч хүлээж асан. Тэрбээр залуу эрийн ууц нурууг хурц хумстай хуруугаараа самардаж байлаа. Нүдээ тас аниад, түлхэх тоолонд ам нь ангас ангасхийх нь ханын бүдэг гэрэлд бүүр түүрхэн харагдана. Ийм үед ямар ч бүсгүй хүн өрөвтөр хүлцэнгүй ааль номхон болох бөлгөө. Ядарвал ядарч, ханавал ханахаар ужид цэнгэв. Чухам чингэхийн тулд нуруу биеийг нужигнуулж, бөгсөн биеийг бөндөгнүүлсэн биз. Гэвч энэ бол аз жаргал хийгээд хайр сэтгэлийн амттайхан таашаал биш гэдгийг хэн хэн нь мэднэ. Хаа нэгтээ тааралдсан хоёр нохойн эвцэлдээн мэт ийм явдал дээд ухаантан хэмээгдэх хүмүүн биед бүр ч олонтаа тохиох бөлгөө. Галт тэрэг хурдлан хурдалнам. Үхтлээ ядарсан хоёр залуу хэдэн хором чив чимээгүй давхаралдан хэвтлээ. Бүх бие нь нойтон. Жаахан л хөдөлбөл салхи цохиж, хатгаа авам. Гэтэл хэн нэг нь хаалга цохих сонсогдлоо. Тэв овгосхийн цочив. Гэрэл: -Яанаа хэмээн шивнэв. Өөрийн биш юм гэдэг тийм бөлгөө. Агшин бүрд айдас хүйдэс. Мэдээж энд Дандарын эхнэр яваагүй. Түүнийг хүүхэн дараад хэвтэж байна гэж хэн ч зэмлэхгүй. Гэрэл ч адилхан. Их бодохдоо цуг яваа хүүхэн нь жаахан атаархана биз. Гэвч тэд хий үзэгдлээс ч юм уу эмээж ичингүйрсэндээ чангахан амьсгаа авч чадахгүй бөмбөлзөн хэвтнэм. Утгагүй янаглалыг нохой явалдаан, утгагүй үхлийг нохойн үхэл гэх бөлгөө.
Түлхүүр үг+18
Санал болгох мэдээ
Э.Пүрэвжаргал: Жүжигчин хүн ер нь эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог
Ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал.“30 өдөр 30 секс” …