-Яагаад тэмцэл хийх болов. Танд юу нөлөөлөв өө? Энэ асуултаар ярилцлагаа эхэлье.
-Би одоо 50 хүрч байна. Түүний тал нь гэхээр 25 жил болж байна. Энэ 25 жил би тамд амьдарлаа. Ертөнцийн бүхий л зовлонг тууллаа. Эцэст энэ бүх муу муухай, худал хуурмаг зүйлтэй эвлэрч шаналж байхаар тэмцье гэдэг шийдвэрт хүрсэн. Би үүнийг ганцаараа хийх гээгүй. Ард түмэн ч бас хүнд хэцүү нийгэмд, надаас илүү зовж байна. Надтай адилхан амьдарч байгаа олон хүн надад хандаж, ирж уулзаж, ярьж, хэлж, харилцан уйлж зовлонгоо хуваалцаж байна. Тэгэхээр нь би тэсээгүй юм. Тэсэх ч үгүй байх.
-Тэсвэр алдагдаад тэмцлээ илэрхийлж байгаа гэлээ. Хөхөө зүсэж, эд эрхтэнгээрээ хохирч тэмцлээ илэрхийлэх нь тэгээд зөв юм уу. Энэ үйлдэл тань нийгэмд сөргөөр нөлөөлвөл яах вэ?
-Энэ бол миний өөрийн гаргасан шийдвэр. Арга барсандаа ийм үйлдэл хийе гэж байна. Хөхөө зүсээд, хэрчээд хаячихъя гэж байгаа юм. Энэ бол хувь хүний үйлдэл болохоос олон түмнийг уриалсан, буруу зүйлд өдөөн хатгасан үзэл санаа биш. Тэр жагсдаг, бичиг наадаг, хуудас тараадаг, өлсдөг энэ тэмцлийн хэлбэрүүд чинь аль хэдийнэ ард үлдсэн. Тийм учраас энэ шийдвэрийг гаргасан. Би энэ төрд гомдож байна. Ард иргэдээ тэмцлийн туйлд хүргэж байгаа нь арчаагүй төрийн л буруу ш дээ.
-Яагаад төрд гомдсон гэж?
-Хөхөө зүсэхээс илүүтэй би энэ төрөөс эрүүл мэнд, сэтгэл санаа, аж амьдрал, эд хөрөнгө, залуу нас, авьяасаараа маш хүнд хохирол амссан. Би өөртэйгээ адилхан ард иргэдийг тэгж хохироохыг хүсээгүй.
-Таны эрүүл мэнд болон авьяасыг яаж хохироосон юм бэ?
-Миний авьяасыг үнэлсэн төрийн бодлого бол надад ирэх ёстой байсан хоёр өрөө орон сууцыг Өнөрмаа гэх этгээдэд шилжүүлснээс авхуулаад их зүйл бий. Би 1992 оны үед Монголын “од” байсан. Монгол төдийгүй дэлхийд намайг гайхан шагширч байсан. Авьяас билгийнхээ дагуу улсаас байр авах бүх боломжийг хангасан. Би нэг жижигхэн байранд 23-уулаа чихэлдэж амьдарч байсан. Ар гэрийн гачигдалтай амьдрал үзсэн. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Энхбаяр хоёр хоорондоо надад олгох ёстой байсан байрыг булаацалдаж, шидэлцсээр байгаар адаг сүүлд нь ирж түлхүүрээ аваарай гэж хэлчихээд ээж бид хоёрыг талбайд уйлуулаад л хаясан ш дээ.
энд дарж үргэлжлүүлэн унших боломжтой