Чингүнжавын алдрын танхимыг нээлээ

12305474_1024658574252605_731757614_n“Хөвсгөл хөгжил сан”-ийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг болон Төмөрбулаг сумдад Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Хотгойдын Чингүнжавын нэрэмжит “Чингүнжавын алдрын танхим”-ыг сумдын ерөнхий боловсролын сургуулиудад нээлээ.

Уг танхим бий болсоноор хүүхэд багачууд эх орон нутаг усныхаа түүхээр бахархах, тусгаар тогнол гэдэг ямар их үнээр олддог болохыг ухамсарлаад зогсохгүй Хотгойдын Чингүнжавын үйл хэргийг танин мэдэж, эх оронч үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ач тустай юм.

Чингүнжавын алдрын танхим нь “Чингүнжавын амьдрал тэмцэл, Хотгойд судлал, Орон нутаг судлал” гэсэн гурван бүлэг хэсгээс бүрдэнэ. Танхимд Гэрсэнз Жалайр хунтайжийн ургийн бичиг, зураач барималч Ш.Тэнгисболдын Чингүнжав хөрөг, Эх нутаг минь баяртай уран зураг, нийслэлийн Баянгол дүүрэг дэх Чингүнжавын хөшөөт цогцолборын жижигрүүлсэн хувилбар гэх зэрэг нийт 300 гаруй үзмэр байгаа юм. Мөн эдгээр үзмэрүүдийг цаашид тухайн сум орон нутаг, сургуулийнзахиргаанаас баяжуулж  байхаар болжээ.

Дашрамд дурьдахад нийслэлийн Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хотгойдын Чингүнжавын гэрэлт хөшөөт цогцолборыг Монгол Улс тусгаар тогтнолоо зарласны 88 жилийн ойн өдөр буюу 2012 оны 11-р сарын 26-нд нээж байсан юм. Эх орноо гадаадын эзлэн түрэмгийлэгчдээс аварч, тусгаар улс болгохын төлөө цогтой тэмцэж явсан хүмүүсийн нэг нь яах аргагүй Хотгойдын Чингүнжав  бөгөөдөдгөө тэмдэглэн өнгөрүүлэхээ больсон ч тусгаар улс болсон эл өдрийг бид бүхэн санаж явах нь зүйн хэрэг юм.

12277213_1024658860919243_1341593679_n

Т.Нараа

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …