Сүүлийн өдрүүдэд нийт нут гаар цас орж, хүйтний эрч чангарч байна. Өн гөрсөн жилийн энэ үетэй харь цуулахад нийслэл хотын хувьд цас их унасан гэдгийг мэр гэжлийн байгууллагынхан он цолж байна. Өнгөрсөн сарын 25-нд анхны цас орж, өвлийн улирал нийслэлчүүдийн хаалгыг тогшсон. Түүнээс хойш сарын хугацаанд хэд хэдэн удаа их, бага хэмжээгээр цас унаж, нийслэл хотын иргэд халтиргаа гулгаатай нүүр туллаа. Товчхондоо, нийслэл хот мөсөн гулгуур болсон гэхэд буруудахгүй. Нийслэлийн иргэд жил бүр хотынхоо гудамж талбайдаа цаг харгалзахгүй үнэгүй гулгадаг. Тодруулбал, цас их орсоноос гудамж талбайд халтиргаа гулгаа үүсч, иргэд тайван алхаж чадахгүй, замын хажуу хашлагаас барьж арай ядан явна.
Ийм л дүр зургийг нийслэлийн гудамж талбайн өнцөг булан бүрээс харж болно. Халтиргаа гулгаа их байна гэж ярихаас илүүтэй бодит байдалтай танилцахаар бид хэд хэдэн газарт очиж хэсэг хугацаанд ажиглалт хийлээ. Манай сурвалжлах багийнхан эхлээд МУБИС-ийн Арслантай гүүр орчимд очсон юм. Төв замын хоёр талаар нааш цааш алхах иргэдийн цуваа тасрахгүй юм. Хамгийн гол нь түүгээр явж буй иргэд бүгд л халтирч унахаас болгоомжилж, хажуу талын хашлаганаас барин бээцэгнэн алхаж байв. Ажил, сургуульдаа яарч сандран алхах зарим нэг нь халтирч унах нь ч харагдлаа.
Бид ойролцоогоор 15 минут зог соход дөрвөн хүн, хоёр хүүхэд халтирч унав. Харин тэд халтирч унаад ямар нэгэн бэртэл гэмтэл авсангүй, гар хөлөө барин хэсэг хугацаанд зогсоод л цааш үргэлжлүүлэн алхаж байв. Тэр байдлыг нь харахад тэдэнд аз таарсан бололтой. Учир нь халтирч унан, хүнд гэмтэл бэртэл авч, ГССҮТ-ийг зорих хүн цөөнгүй байдаг аж. Тиймээс бид үүнийг тодруулахаар тус төвийг зорилоо. Биднийг очиход хөл, гараа цагаан даавуугаар ороож, сойсон, хэн нэгнээрээ түшүүлж, тэргэнд сууж түрүүлсэн хүн их байв. Мөн ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн үүдэнд ч дугаарласан иргэд цөөнгүй байв. Тус төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.БЯМБААХҮҮГЭЭС зарим зүйлийг тодрууллаа.
Б.БЯМБААХҮҮ: ҮЗЛЭГИЙН40-50 ХУВИЙГ ХАЛТИРГАА ГУЛГААНААС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТЭЛ БЭРТЭЛ ЭЗЭЛЖ БАЙНА
-Энэ жил цас их орсон учир нийслэлд халтиргаа гулгаа их үүслээ. Халтирч унан бэртсэн иргэд танай төвийг зорьдог. Ачаалал ямар байна вэ?
-Сүүлийн үед халтиргаа гулгаа эхэлсэнтэй холбоотойгоор манай хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчүүлэх иргэдийн тоо энгийн үеийнхээс эрс нэмэгдсэн. Тэр дундаа халтирч унаад хөл, гартаа хүнд болон хөнгөн хэлбэрийн бэртэл аваад ирж байгаа хүмүүс их байна. Тиймээс ачаалал үнэхээр их байна. Манай тасагт дөрвөн эмч ээлжинд ажиллаж байна. Яг одоо 12.00 цагийн байдлаар эмч тус бүрдээ15 хүн хүлээн авч, үзсэн. Зөвхөн миний үзсэн хүмүүсийн зургаа нь цас мөсөн дээр халтирч унан бэртэл авсан байна.
-Энэ жилийг өмнөх мөн үетэй харьцуулахад ямар үзүүлэлт гарч байна вэ?
-Ерөнхийдөө, аравдугаар сараас цас орж эхэлдэг. Өнгөрсөн оны аравдугаар сард Хүлээн авах яаралтай тусламжид нийт 7373 хүн хандсан. Харин энэ оны өнгөрсөн аравдугаар сард 6030 хүнийг хүлээн авсан. Үүнээс цас мөсөн дээр халтирч унаж, бэртэл авсан нь 112. Харин энэ сарын 17-ны байдлаар 3149 хүнийг хүлээн авсан. Үүнээс 132 нь цас мөсөн дээр халтирч унан бэртэл авсан байна. Энэ бол зөвхөн хагас сарын тоо. Ингээд бодохоор өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад энэ төрлийн бэртэл гэмтэл их байна. Үүний гол шалтгаан нь цас. Тиймээс иргэд цас мөстэй халтиргаа гулгаа ихтэй зам талбайгаар алхахдаа ан-хаа рал болгоомжтой байх хэ рэгтэй. Нөгөө талаасаа хариуцдаг албан байгууллага нь халтиргаанаас урьдчилан сэргийлж гадна талбайдаа цэвэрлэгээ хийж, давс цацах нь зүйтэй.
-Иргэд цас мөсөн дээр халтирч унаад хүнд гэмтэл авсан тохиолдолд хэвтэн эмчлүүлэх нь цөөнгүй байдаг гэсэн. Орны хүрэлцээ хэр зэрэг байна вэ?
-Орны хүрэлцээ маш муу байна. Тасагт зарим иргэд шалан дээр хэвтэн эмчлүүлж байгаа. Манай тасагт хандаж буй нийт үзлэгийн 40-50 ху вийг халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл бэртэл эзэлж байна. Хүлээн авахаар ирж буй иргэд гэмтлийн зэргээсээ хамаарч, хэвтэж эмчлүүлэх нь харилцан адилгүй. Хүнд бэртэлтэй үед яаралтай хэв түү лэн эмчилдэг, бүр маш хүнд буюу амь насанд нь аюултай тохиолдолд мэс засалд оруул даг.
Дээрх тоон үзүүлэлтээс харахад өдөрт дунджаар 50-60, сард 150-180 хүн халтирч унан хүнд болон маш хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ирдэг байна. Ийм тооны иргэд зөвхөн халтирганаас болж, гэмтэл авч байна гэхээр харамсмаар бас ичмээр. Учир нь хотын зам талбайн цас мөсийг цэвэрлэж, халтирч унахаас урьдчилан сэргийлж давс цацдаг. Гэтэл ийм төрлийн бэртэл гэмтлийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байх юм. Үүнийг хэн хариуцах вэ. Нийтийн үйлчилгээний Улаан баатар нэгтгэл ОНӨААТҮГ энэ жил 600 тонн давс, бодис нөөцөлсөн бай на. Тус газар Улаанбаатар хотын төв зам түүнтэй холбосон туслах гээд нийт 315 км замыг цэвэрлэдэг гэнэ. Харин гэр хорооллын доторх замууд тухайн дүүрэг тээ харьяалагддаг байна. Жилд дүүрэг бүр100 гаруй тонн бодис нөөцөлдөг аж. Тиймээс хотын хэмжээнд 1000 гаруй тонн бодисын нөөц бий гэсэн үг. Тэгвэл энэ их хэмжээний давс, бодис хаана, хэний бизнес болж байна вэ. Яагаад халтиргаа гулгаа ихтэй зам талбайд давсаа цацахгүй байна вэ. Энэ асуултад Ний-тийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас ха риулт авах гэсэн боловч, мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Тиймээс бид иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Баянзүрх дүүргийн иргэн Н.ОЮУНАА: ЯДАЖ ДАВС ЦАЦМААР БАЙНА ШҮҮ ДЭЭ
-Гудамж талбайд алхахад үнэхээр хэцүү байна. Аргаа барсандаа би хашлага түшээд алхаж байна шүү дээ. Цасыг хусч, цэвэрлэдэггүй юмаа гэхэд ядаж халтиргаа ихтэй газарт нь давс цацмаар байна. Явган замууд ямар ч стандартын шаардлага хангахгүй байна. Тиймээс л иргэд халтирч унаад бэртэж гэмтээд байгаа юм. Аль ч улсын удирдлагууд, шийдвэр гаргах төвшний эрх мэдэлтнүүд нэн түрүүнд иргэдийнхээ амьд явах эрхийг хангах ёстой байдаг. Гэтэл стандартын бус явган замнаас болж халтирч унаад эрүүл мэндээрээ хохирч, цаашлаад амь насаа алдаж ч магадгүй байна.
Сүхбаатар дүүргийн иргэн Ж.ЛХАГВА: ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
-Явган явахад их хэцүү байна. Яаж мэрийгээд ч явж чадахгүй юм. Олон тонн давс нөөцлөөд түүнийгээ цас орсон үед цацдаг гээд яриад л байх юм. Бодит байдал дээр давс цацсан газар ер харагдахгүй юм. Эрх мэдэлтнүүд нь явдаг хэсэгт л цацаад байдаг юм байлгүй. Энгийн иргэд бидний алхадаг зам дээр нэг ширхэг ч давс алга. Эсвэл нөөцөлсөн хэдэн тонн давсаараа бизнес хийгээд байдаг юм уу бүү мэд. Ийм хэцүү халтиргаа гулгаа ихтэй зам талбайтай газраар бид тайван алхаж чадахгүй байна. Тиймээс энэ асуудлыг хурдан шийдэж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Баянгол дүүргийн иргэн Д.ЦЭНДМАА: МАНАЙ ОРНЫ НӨХЦӨЛД ТОХИРОХГҮЙ ЗАМ ТАВЬДАГ
-Нийслэл дэхь явган зам олон улсын жишигт нийцээгүй, стандарт бус. Тиймээс цас орсон үед явган зам мөсөн гулгуур болдог. Түүгээр алхах ямар ч боломжгүй. Зориг гар ган алхсан зарим нэг нь гэмтэл авдаг. Сүүлдээ бүр явган алхахаас ч айж байна шүү. Тиймээс анхнаасаа явган замаа тавихдаа өөрийн орны нөхцөлд тохирох эсэхийг нь судалж тавих хэрэгтэй. Ма найх дөрвөн улиралтай орон. Гэтэл байнга дулаан байдаг улсын жишгээр явган замаа тавих юм. Тэгээд тэр нь өвөл болоод цас орсон үед наал даж хөлдөөд, гялтайдаг. Хо тын төвийн гудамж талбайд тавьсан замын дийлэнх нь гөлгөр материалтай байна. Тий мээс цас орсон ч, ороогүй ч ялгаагүй л халтиргаатай бай даг.
Сүхбаатар дүүргийн иргэн Ш.ЛОЧИН: ЦАС ОРСОН ҮЕД ЗАМ ТОЛЬ Л ГЭСЭН ҮГ
-Би өдөр бүр энэ хэсэгт зогсч /Арслантай гүүр/ жижиглэнгийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг. Тиймээс энэ замаар хүмүүс ямар байдалтай алх-да гийг сайн мэднэ. Бүгд л бээцэгнэсэн, хэн нэгнээсээ сугадсан, хашлаганаас түшсэн ийм байдалтай л явдаг. Зам дээр халтирч унах бол энгийн үзэгдэл. Яг энүүхэн хэсгээр хүмүүс өгсч гарч чаддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам. Уг нь үүний хажуу хэсэгт шат хийх хэрэгтэй л дээ. Тэгж байж ямар ч хүмүүс алхах боломж нь бүрднэ. Гэтэл ямар ч зохион байгуулалтгүй налуу байдлаар хийсэн. Би энэ хэс гээр гарч чадахгүй байгаа хү мүүсийн гарнаас нь татаж тусладаг. Хэн нэгнийг халтирч унаад бэртэж гэмтэхээс аварч байгаа ч юм билүү.
Иргэд бүгд л нэгэн дуугаар хэцүү байна гэж гомдоллож байв. Аль нэгэн байгууллагын харгалзах талбайд иргэн халтирч унаад бэртэл ав сан тохиолдолд тухайн бай гуул лага хариуцах ёстой. Гэтэл тухайн байгууллагын зүгээс “Бид хариуцах ёс гүй. Болгоомжтой яваач” гээд цааргалдаг талаар тэд учирлаж байв. Хоолой, нүд хорсгосон битүү утаан дунд, халтирч унах гээд гишгэх газаргүй цөмцөгнөн явах нийслэлчүүд бид энэ байдлаас хэзээ гарах вэ хотын дарга аа.
С.Юмсүрэн