Өвөлдөө цельсийн -70 хэм хүрдэг газар бол Зүүн Сибирьт орших Саха Улс /хуучнаар Якут/ бөгөөд тэндхийн Лена, Алдан, Вилюя хэмээх газарт хамгийн хүйтэн буюу -70 хэм хүрдэг байна. ОХУ-ын холбооны тойрогт хамаарах Бүгд найрамдах Саха Улсад -70 хэмийг тэсвэрлэж буй морьдын нууцыг олохын тулд саяхан эрдэмтэд генийг нь судалж үзээд Монголоос гаралтай болохыг нь тогтоожээ. Энэ дүгнэлтийг “Proceedings of the National Academy of Sciences”сэтгүүлд нийтэлсэн бөгөөд Сахагийн өнөөгийн оршин суугчдын өвөг дээдэс нь XIII-XV дугаар зууны үед Байгаль нуураас одоогийн Сахагийн нутаг дэвсгэр буюу Зүүн Сибирьт нүүж ирсэн ба ингэхдээ дагуулж ирсэн морьд нь өнөөгийн дэлхийн хамгийн тэсвэртэй морьдын өвөг нь байсан гэж бичжээ. Түүнчлэн эрт цагаас сахачууд /якутууд/-ын аж амьдралын амин чухал хэрэгцээ нь морь байсан агаад тэд морины арьсаар хувцас хийж өмсч,3 морины махаа иддэг байсан гэжээ. Мөн тэднийг морьгүйгээр өвлийг давах боломжгүй хэмээн тодотгожээ.
Э.Төгс