“Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

12305544_1029026337118507_786055966_nАймгийн Засаг даргын санаачилсан “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөр Хэнтий аймагт 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, 1049 иргэнийг архины хамаарлаас татгалзуулаад байна.

Чингис хотноо өнөөдөр “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн 3 жилийн хэрэгжилтийг тайлагнах “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд”  нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ. Тус арга хэмжээний  нээлтэнд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Засаг даргын орлогч Г.Ганхуяг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ө.Цогбадрах, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, МУСГЗ Б.Галаарид, Монголын Сайтын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, ДЗМОУБ-ын ХНХХ-ийн багийн ахлагч Э.Цэцэгсайхан тэргүүтэй аймгийн удирдлага, зочид төлөөлөгчид оролцлоо. IMG_2595

Түүнчлэн “Эр зориг, итгэл найдвар, аз жаргал” уриан дор зохион байгуулж буй “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээнд 18 сум, 4 тосгоны удирдлагууд, “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд архины хамаарлаас татгалзсан иргэдийн төлөөлөл нийлсэн 300 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирснээс гадна Чингис хотын  төрийн болон ТББ-уудын удирдлага, албан хаагчид оролцож байна.

Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар чуулганы  нээлтийн үйл ажиллагаанд зориулж  хэлсэн үгэндээ  “Амьдрал хэмээх эгэл бус ертөнцөд алдаж эндэхийн аль нь чта бидэнд тохиолдож болох юм. Харин гагцхүү гаргасан алдаагаа засах итгэлийг бусаддаа өгч байх нь чухал” хэмээн дурдсан юм.IMG_2561

Нээлтийн үйл ажиллагааны дараа сумдаас ирсэн багуудын дунд  марафон гүйлтийн тэмцээн болж, 35-н тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд соёл урлаг, спортын олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд 12 сарын 2-ны өдрийн үйл ажиллагаа  “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд чуулгаар үргэлжлэх ажээ. 12308898_1029026410451833_848884575_n

Т.Тэгшдэлгэр

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …