Москва хотод дэлбэрэлт болж байна

85727

ОХУ-ын нийслэл Москва хотын Покровка гудамжны автобусны буудалд өчигдөр 21.00 цагийн орчимд дэлбэрэлт болсон тухай Оросын хэвлэлүүд мэдээллээ.  Дэлбэрэлтийн үеэр дөрвөн хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Бэртсэн хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал тааруухан байгаа гэнэ. “Автобусны буудалд болсон дэлбэрэлт алан хядах ажиллагаатай холбоотой мөн хэт даврагчид үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа” хэмээн Москва хотын дарга сэтгүүлчдэд мэдэгджээ. Мөрдөгчид буудлын ойр орчмын хяналтын камер зэргийг шалгаж, хөл хорио тогтоосон байна.

Э.БҮҮВЭЙ

medee.mn

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …