Эрдэнэт үйлдвэрийн түүхэн баримт бичгийг хүлээлгэн өглөө

IMG_8322Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд  Эрдэнэтийн анхдагчдын эрх ашгийг хамгаалах хорооны тэргүүн Я.Ширэндэв өнгөрсөн лхагва гарагт Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын түүхэн баримт бичгийг  хүлээлгэн өглөө. Энэхүү баримт бичиг нь 1964 оноос эхэлсэн Чехийн геологичдын хайгуулын ажлын тайлан  тооцооноос Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орох үе  хүртэлх бүтээн байгуулалтын бүх  үйл явцыг  харуулсан  1040 гаруй гэрэл зураг,  3800-аад хуудас бичгийн эх сурвалж  бүхий  архив аж.

IMG_8313

Энэхүү түүхэн баримт бичгийг Эрдэнэт хотын анхдагч Я.Ширэндэв 13 жил  эрэн сурвалжилсаар  олж тогтоон, 2009 онд ОХУ-ын арбитрын баталгаа  гаргуулан, улсын хилээр оруулж иржээ. Түүнээс хойш Улсын архивт хадгалуулж байгаад, ийнхүү Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өглөө. Сүлд танхимд болсон энэхүү үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  удирдах зөвлөлийн Оросын талын тэргүүн Солодуха Богдан Георгиевич, Ерөнхий захирлын туслах, Тамгын хэлтсийн дарга Н.Баттулга нарын албаны хүмүүс оролцлоо. Ерөнхий захирал энэ үеэр хэлсэн үгэндээ: “Уйгагүй хөдөлмөр зарцуулан  манай  үйлдвэрийн  бүтээн байгуулалтын түүхэн баримт бичгийг олж, хүлээлгэн өгсөн Я.Ширэндэвт Эрдэнэт үйлдвэрийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлэн,  Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр оруулсан үйлдвэрийн түүхийг хэн ч мартах учиргүй,  түүхэн энэ баримт бичиг манай үйлдвэрийн архивын сан хөмрөгт  чухал ач холбогдолтой гэв.

эх сурвалж: erdenettoday.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …