Д.Сэржбүдээ МАХН-аас нэр дэвшинэ

serj

“Зууны манлай заан” С.Долгорсүрэн гуай аатай, амбицтай хөвгүүдтэй билээ. Тэрбээр дөрвөн хүү, нэг охинтой бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн бизнестэй. Тэгвэл Манлай зааных нэг айлаас гурван өөр намын харьяалалтай улстөрчтэй Монголын анхны айл болох нь. Учир нь хоёр дахь хүү Д.Сумьяабазар нь МАН-ын гишүүн болж УИХ-д суусан бөгөөд бага хүү Д.Дагвадорж нь АН-ын гишүүн болж, ирэх сонгуульд хүч үзэхээр болсон. Ах, дүү хоёроосоо яаж дутахав Д.Сэржбүдээ МАХН-ын гишүүн болж ирэх 2016 оны сонгуульд Д.Дагвадоржийн адил УИХ-д өрсөлдөхөөр сэтгэл шулууджээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны ажилдаа орсон бөгөөд дүүргүүдээр явж “Нүүдэл” утаагүй зуух тарааж, басхүү чамлахааргүй хөрөнгө цацаж явна. Тэгэхээр УИХ ашигтай бизнес гэдгийг ах Д.Сумьяабазараасаа хоёр дүү нь ойлгосон бололтой.

Нинж

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1…

ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ХУУДУУТАЙ ГЭВ Хууль шүүхийн байгууллага хуудуутай ажиллаж байгаа тухай, илчлэгдсэн хэргүүдийг шалгахгүй, яллахгүй …