Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Батлан хамгаалах яамны МИ-8 нисдэг тэрэг осолдлоо. Одоогоор зурвасаа андуурч хашааны гадна бууснаар уг осол болсон байх гэж таамаглаж байгаа аж.
Одоогийн байдлаар нэг хүний амь эрсдэж 10-аад хүн хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Энэхүү онгоц нь Батлан хамгаалах яамны шинээр худалдаж авсан нийсдэг тэрэг байсан аж.
Осолтой холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын генерал н.Даваа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад мэдээлэл өгч байгаа аж.
Тухайн үед онгоцыг тус ангийн хурандаа н.Отгонбаяр жолоодож явсан бөгөөд онгоц 300 орчим метрийн өндөрт нисч явах үедээ гэнэт доош унасан байна.
Ямартай ч энэхүү хэргийг чандлан нууцалж байгаа бөгөөд онцгой байдлынхан болон холбогдох хүмүүс, цагдаагийнхан хэргийн газарт очоод байгаа ажээ.
Эх сурвалж: fact.mn