С.Жамъянхорол Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ

86072Яг одоо Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойг тохиолдуулан шагнал гардуулж байна. Дөнгөж сая тэрээр “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхоролд Монгол Улсын гавьяат багш хэмээх хүндэт цол, тэмдэгийг гардуулан өглөө. С.Жамъянхорол багшийг Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газраас Монгол Улсын гавьяат багшид тодорхойлжээ.

С.Жамъянхорол багш хүүхэд бүр ямар нэг авьяастай, түүнийг нь нээж, хөгжүүлэх л чухал хэмээн хэлсэн юм. Тэрээр 2012 оноос хойш “Зөв Монгол хүүхэд”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдээ бэлдэж уралдаанд оролцон, улмаар нэгдүгээр байранд орсондоо маш их баярлаж, шавь нараараа бахархаж байгаагаа илэрхийлсэн билээ.

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …