Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оров

cober-600x469Сонгуулийн хууль давчуухан ч гэсэн хугацаандаа амжаад батлагдлаа. Уг нь УИХ-д суудалтай намуудаас сонгуультай холбоотой гурван ч хуулийн төсөл өргөн баригдсан боловч нэгтгэн баталсан энэ удаагийн хууль 2012 онд ашигласан хуулиас нэг их өөрчлөгдсөн зүйл ажиглагдсангүй. Ерөнхий дөө тогтолцооны хувьд ямар ч өөрчлөлтгүй гэж ажиглагдаад байгаа. Гэхдээ зарим нэмэлт өөрчлөлтүүд бий түүнийг тодруулъя.

Энэ сонгуулиар жижиг намууд дахиад л шахагдана

Ирэх сонгуулийг 48:28 буюу холимог системээр явуулна. Энэ нь өмнө сонгуультай адил ч зарим нэг өөрчлөлтүүд оржээ. Тодруулбал, 28-д намын жагсаалтаар сонгогдсон эрхмүүд багтана. Гэхдээ иргэд намд санал өгөхдөө 28-д багтаж байгаа эрхмүүдийг нэрсийг харж байгаад дугуйлах боломжтой болох аж. Эндээс иргэдийн дэмжлэг авахгүй ч намын жагсаалтаар сонгогдсон хүмүүсийг цөөлөх боломжтой гэж дүгнэж. Ямартай ч намууд жагсаалтад багтах шалгуурыг өндөрсгөхөөр болсон байна. Ингэснээр иргэдийн саналыг авахад дөхөм болно гэж үзжээ. Гэвч энэ нь өмнөх сонгууль шиг жижиг намууд шахагдах, бага санал авах нөхцлийг бүрдүүлчихлээ.

Хоёр сонгуулийг хамтад нь явуулна

УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт явуулахаар  хуульчиллаа.  Энэ нь нэг талаас  зардал хэмнэх, нөгөө талаар улстөржилтийг багасгах ач холбогдолтой  гэж хууль санаачлагчид үзэж байна. Өмнөх  хуулиар орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг байсныг өөрчилж, 100 хувь мажоритор тогтолцоогоор явагдахаар болгосон байна.

Мөн өмнө нь тус тусдаа зохицуулалттай байсан УИХ-ын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар болж байгаа юм.

Түүнчлэн сонгогчдын саналын хуудсыг зөвхөн автомат машинаар тоолдог нь олон нийтийн дунд хардалт сэрдэлт төрүүлж, улс төрийн намууд шүүмжлэлтэй хандаж байсан. Тиймээс намуудын зөвшилцлийн үр дүнд сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл  хувьд техникийн тооллого хийхээр хуулинд тусгажээ.

Сонгуулийн маргааныг шуурхай шийдвэрлэнэ

Сонгуулийн маргаан шийдвэрлэх хугацааг аль болохоор багасгаж, шуурхай шийдвэрлэхэд анхаарчээ. Энэ хуулиар сонгуулийн маргаан дээд тал нь 60 хоногийн дотор шийдвэрлэгдсэн байхаар тусгасан байна.

Хандив өргөсөн иргэн хуулийн этгээдийн нэрийг зарлана

Намууд ихээхэн хэмжээний хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийн нэрийг ил тод байлгах үүргийг хуулиар хүлээх аж. Мөн мөнгөний зарцуулалтыг аль болох багасгах, улсын төсвөөс мөнгө гаргахгүйн тулд нэр дэвшигчдийн сурталчилгааны плакат, зурагт хуудсыг гудамж, талбай дахь сурталчилгааны самбарт үнэ төлбөргүй тавих зохицуулалт хийсэн байна. Нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн 1 сая, хуулийн этгээд 3 сая байсан. Харин  шинэ хуулиар иргэн 5 сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор зохицуулжээ.  Нөгөө талаар намууд нь ихээхэн хэмжээний хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийн нэрийг ил тод байлгах үүргийг хуулиар хүлээнэ. Түүнчлэн сонгуульд нэр дэвшигч хувь хүн өөрөө хууль ёсоор олсон орлогоосоо сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнахаар болжээ.

А.Аюуш

Ugluu-logo2015-8

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …