НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслажээ

1451963591_12489960_1066499653400688_1106769868_oТөгсөх ангийн сурагчид, тэдний эцэг эхчүүдийн өмнө тулгамддаг гол асуудлуудын нэг нь “хэрхэн зөв мэргэжил эзэмших вэ” гэсэн сэдэв байдаг. Мэргэжлээ зөв сонгосноор ирээдүйн амьдралаа баталгаажуулах, цаашлаад эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болох боломжууд нээгддэг. Эсрэгээр буруу мэргэжил сонгосноор болж, дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд шилжих эрсдэл манай оронд маш өндөр хувьтай байгаа билээ. Тиймээс л ямар мэргэжил сонговол, ажилтай, орлоготой, амьдрал нь баталгаатай байх вэ гэсэн асуултууд төгсөгчдийг зовоосоор байгаа юм.

            Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Налайх хотын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад дээрх асуудлаа шийдвэрлэхэд нь дөхөм болох зорилгоор их, дээд сургуульд элсэгчдийн “Шинэ алхам 2016”  гарын авлагыг гардуулан өгсөн байна. Ирээдүй болсон шинэ үе, өөрсдийн ажил амьдралын сонголтоо хийх гэж байгаа хүүхдүүддээ зориулан тэднийг зөв мэргэжлээ сонгох, ЭЕШ-даа бэлдэхэд тус дэм болох үүднээс тус номыг бэлэглэжээ.

12511652_10207369833898010_1442333828_n 12490044_10207369834418023_1291751986_o

Энэхүү ном нь хэрхэн зөв мэргэжил сонгох вэ, оюутан хүний алтан дүрэм, 2015 оны ЭЕШ-ын тестүүд зэрэг хэсгүүдээс бүрдсэн ба дунд сургуулиа төгсөж байгаа сурагчдад зайлшгүй хэрэгтэй, чухал зүйлүүдийг багтаасан гарын авлага юм байна. Түүнчлэн тус гарын авлагад Монгол Улсын хамгийн их эрэлттэй 20 мэргэжил, мэргэжлийн чиг баримжаагаа тогтоох, эрүүл чийрэг амьдралын хэв маяг, амжилттай суралцах нууц гэх зэрэг оюутнууд төдийгүй бүх хүүхэд, залуучууд, сурагчдын өдөр тутмын амьдралд чухал хэрэгтэй олон заавар, зөвлөмж, мэдээллийг багтаажээ.

12510146_10207369837898110_1045616561_oНИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нь дүүргийнхээ хүүхэд, залуучуудын хөгжил, боловсролд чиглэсэн олон ажил хийсээр ирсэн төдийгүй тус гарын авлагыг дүүргийнхээ сурагчдад 2014 оноос хойш жил бүр шаардлагатай мэдээ, мэдээллийг шинэчлэн багтаан үнэ төлбөргүй тарааж байгаа юм. Мөн “Монголын лектор” төвтэй хамтран “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сургалтыг ЕБС-иудад уламжлал болгон зохион байгуулсаар байна.

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …