АНУ-ын далайчид хил зөрчлөө

iran

АНУ-ын 10 далайчныг өнөөдөр Ираны нутаг дэвсгэрээс баривчиллаа. Тэдний хөлөг онгоцыг буланд шахан зогсоожээ. Албаны хүний мэдээлснээр тэд Кувейтээс Бахрейн хүрэх замд дагуу хоёр тэнгисийн цэргийн онгоцноосоо холбоо тасарсан бөгөөд тэднийг хайж байсан аж. Тэнгисийн хилийг зөрчсөн энэ үйлдэл Иран дахь тэнгисийн цэргүүдийн аюулгүй байдалтай хамаатай үйлдэл гээд цаашид цэргийн ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх болно хэмээн мэдээллээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн зарим албан хаагчид өнгөрөгч Лхагва гаригт гаран одоог хүртэл сураггүй байгаа. Тэдний үзэж байгаагаар хөлөг онгоцонд механик гэмтэл гарсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд Персийн хилийн ойролцоо байгаа гэсэн таамаг байгаа аж.

Харин Ираны албаныхан FARS агентлагт мэдээлэхдээ ёсөн эрэгтэй, нэг эмэгтэй албан хаагчийг баривчилсан. Тэд Ираны нутагт нэвтрэн орж, өөрсдийн хөлөг онгоцоо мөрдсөн хил зөрчигчид хэмээжээ.

Үүний дараахан, АНУ-ийн төрийн нарийн бичгийн дарга ноён Жон Керри нэн даруй хэлэлцээр хийж Ираны гадаад хэргийн сайд ноён Жавад Зарифтай холбогдон “бид хамтын ажиллагаагаа цааш энхийн байдлаар үргэлжлүүлэхэд, таныг бидэнтэй хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрнэ хэмээн итгэж байна гэжээ. Ноён Керри болон ноён Зариф нарийн байгуулсан цөмийн гэрээ хэлэлцээр гурван жилийн турш амжилттай хэрэгжиж байгаа юм.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …