Дарханы Засаг дарга асан С.Насанбатын “гэм буруутай”-г мөрдөн байцаалтын шатанд тогтоов

1452748689_nasanbat

Дархан-Уул аймгийн Засаг дарга асан С.Насанбатад холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн тухай Авлигатай тэмцэх газраас албан ёсоор мэдээллээ.

Ер нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлнэ гэдэг нь тухай хэрэгт холбогдогч этгээдийн гэм буруутай үйлдэл мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж үзэхэд буруутахгүй.

С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар мөрдөн шалгасан юм. Тодруулбал,

268 дугаар зүйл. Хээл хахууль авах

268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.

С.Насанбатад холбогдох тендер будлиантуулсан,төсвийн мөнгийг үрэн таран хийсэн, хувьдаа болон танил талдаа зарцуулсан, орон нутгийн өмч хөрөнгө үнэгүйдүүлсэн, шамшигдуулсан гэх хэргийг шалгуулахаар аймгийн Аудитын газраас Авлигатай тэмцэх газар болон Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан байдаг юм.

 Тэгвэл энэ хүсэлтийн дагуу АТГ-аас мөрдөн байцаалт явуулж дуусаад С.Насанбатыг яллуулахаар прокурорт шилжүүлээд байгаа юм.

С.Насанбат нь “УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хүн” гэх бөгөөд аймгийн Монгол ардын намыг хувийн эрх ашигт нийцүүлэн, эсрэг саналтай үг хэлсэн гишүүнийг намаас хөөх, хариуцлага тооцох зэргээр эрх мэдлээ хэтрүүлэн ажилласаар иржээ.

А.Аюуш

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …