Эрдэмт бичин жилдээ оюун билэгт өвөг дээдсийнхээ номоор  гоёцгооё

Scan_20160114Монгол түмнийхээ амар амгаланг эрэн  “Монголын гэгээрэл Ариун номын орон” төвөөс мэндчилж буйг хүлээн авна уу.

ДЭЭДЛЭЛ

Өвөг дээдсийнхээ далай их сэтгэлгээний хүчийг эрдэм ухаанаараа тодруулан гэрэлтүүлсэн Өндөр гэгээнтэнийхээ аврал дор мэхиймүй мөргөмүй, сөгдмүй.

НОМ БҮТЭЭХИЙН УЧИР

Өндөр гэгээнтэни алдрыг сонгосон төдийгөөр хуурай магтах, сонссон төдийгүй муушаах, үл унших дарлагдсан мухар залхуу сэтгэхүйг ардаа хоцроогч Өндөр гэгээнтэний аврал үйл мөрийг мянгантай сонохоор нэг удаа ч атугай уншихыг зорьсон их түүхийн үнэн мөнөөр аялахыг хүссэн хувь сайт Монголчуудын сэхээрэл гэгээрлийн урилга заллагаар цагийн сайжралын шагнал түүхэн үүргийг гүйцэтгэн биелүүлэхээр бол шинэ өглөөний дуудлага эгшиг  “Өндөр гэгээний цадиг, адистэд урлаг аврал” номыг “Монголын гэгээрэл Ариун Номын Орон” төвөөс бадаргуулан эрхлэн эмхэтгэснийг дээдлэн болгооно уу.

Scan_20160114НОМЫН ЕРТӨНЦӨӨР ЗОЧЛОХУЙ

“Өндөр гэгээнтэний цадиг адистэд урлаг аврал” ном /найман бүлэг бүхий/

  1. 1. Өндөр гэгээнтэний намтар цадиг Сурхан Агваан Лувсан Дондов цоржийн зохиосон Монголын соёлын түүхэт дурсгалууд, хаад богдын намтрыг 1993 онд И.Дэмбэрэл багштаны хөрвүүлснээр түмэн олондоо толилуулан буй нь өндөр гэгээнтэнитй үйл хэргийн тухай үнэн бүрэн ойлголт өгөхийг зорьсон.
  2. 2. Адистэд урлаг аврал Өндөрг гэгээнтэний мутарын бурхад оройн дээд Очирдара авралаар эхэлмой. /Уламжлалт сэтгэлгээ аврал, урлагт шингэн үлддэг/
  3. 3. Өндөр Гэгээнтэний соёмбын тухай ойлголт мэдлэгтэй болно.
  4. 4. Өндөр Гэгээнтэний эрдэм авралд залбарагсдын туурвил бүтээл хайлан, үл тасрахын сэтгэгдэл дохио Өндөр гэгээнтэний үйл мөрийг үнэн тодруулсан арван эрдэмтдийн бүтээл.
  5. 5. Дара эхийн хотол чуулган, Дара эхийн авралд оюун ухаан чинь бүрэн адислагдана.
  6. 6. Өндөр гэгээнтэний сэтгэлгээний эрх чөлөөгөөр зочлохуй /Өндөр Гэгээнтэний Монголоор болгоосон далд бэлгэдлүүдийн учир аргамжаатай холбогдоно.
  7. 7. Өндөр гэгээнтэний баруун гарын шавь наран адислалт Халхын анхдугаар Заяа Бандида гэгээнтэн С.Лувсанпэрэнлэй нь өөрийн багш өндөр гэгээнтэний намтрыг туурвиж үлдээсэн нь энэ цагийн эрдэмтдийн судалгааны үндэс суурь болсон гавъяатай.
  8. 8. Хатан сахиуст 21-н Дара эх. /Монголын төрийн гал голомтыг санаа биеллэээрээ хамгаалан сахиж, манасан ухааныг өөрсөддөө нээх болно./

Эдгээр найман бүлгийг уншин оюун сэтгэлээрээ Өндөр гэгээний оюуны мэлмийд зочилсноор аврал хайрласан сэтгэлгээнийхээ эрх чөлөөндөө монголынхоо заяа буянг аргамжин тэтгэсэн Өндөр гэгээнтэний талаар бүрэн цогц мэдлэгтэй болж номын ач тусыг хүртэх болно оо. Өндөр гэгээнтэний цадистад урлаг аврал номоо Монголын гэгээрэл ариун номын орон төвөөс биечлэн залаарай. Билигийн гэгээг гэрэлтүүлэхээр өргөсөн Өндөр гэгээнтэний номын авралд Монгол түмэн батжин бэхжих болтугай.

Та бүхэн  Монголын  Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын намтар бүтээлийг цоморлигыг багтаасан “Өндөр гэгээнтэний цадиг адистэд урлаг аврал”  номыг худалдан авахыг хүсвэл тус номыг эмхэтгэгчийн 9913-3716  утсанд  холбогдоно уу.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …