Дүрвэгчдийг албадан гаргах хуулийг чангатгаж байна

 160112140415-germany-rapefugees-sign-01-medium-plus-169

Германы Колоне хотод дүрвэгсэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг олноор гарсантай холбогдуулан Германы Хуульзүйн сайд Хейко Маас мэдэгдэл хийлээ. Тэрээр гадаадын иргэн харъяатыг албадан гаргах тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж илүү чангатгана хэмээсэн байна.Өмнө нь Гадаадын иргэн харъяат гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож нэг болон түүнээс дээш жилийн ялаар шийтгүүлсэн тохиолдолд тус улсаас албадан гаргадаг байсан бол одоо энэ босгыг улам багасгахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр илүү олон дүрвэгсэдийг албадан гаргах хандлагатай байна. Дахин сануулахад Колоне хотод 2015 оны зул сарын үдэш 581 гэмт хэргийн дуудлага бүртгэгдсэнээс 305 нь  бэлгийн хүчирхийллийн шинжтэй дуудлага байжээ.

орчуулсан. Г.Ичинхорлоо

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …