УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэд Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Монгол Улсын Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, техник, эдийн засгийн үзүүлэлтээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн нь огцруулах үндэслэл гэж үзэж байсан юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн бариад байсан. Уг саналыг 2016.01.28-ны өдрийн 16 цаг 25 минутад эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Улмаар байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь буюу 52.6 хувь нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байгаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ асуудлыг цаг алдаж хойш тавилгүйгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх санал гаргасан. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулган цаг сунган хуралдсан юм.
2012-2016 онд Монголын ард түмнийг төлөөлж УИХ-д сууж байгаа гишүүд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж асуудлыг 100 хувийн ирцтэйгээр хэлэлцэв. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд нийт 52 гишүүн санал хэлж, асуулт асуусан бөгөөд хэлэлцүүлэг дуусах үеэр Монгол улсын Ерөнхийлөгч чуулганы танхимд орж ирсэн байв. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “УИХ-ын 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж болно. Гол нь дараагийн Ерөнхий сайлынхаа нэрийг цуг оруулж ирж байх хэрэгтэй” гэдгийг онцолж байсан.
Үүний дараагаар санал хураасан. Санал хураалтад 73 гишүүн оролцсноос 42 нь буюу 57.5 хувь нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг намынхан нь огцруулах шаардлагагүй гэж үзсэн тул олонхоороо авч үлдсэн юм. Ингээд Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй байнгын хорооны санал дээр санал хураасан бөгөөд байнгын хорооны саналыг дэмжсэн болон дэмжээгүй гишүүдийн нэрсийг хүргэе.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8