Гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах чиглэл өгөв

14Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл сонгогдоод удаагүй байгаа ч тус дэд хороо өчигдөр анхны хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах, өөрөөр хэлбэл иргэдийн амьдарч оршин сууж байгаа нутаг дэвсгэр, айл өрхийн орчинг аюулгүй болгох чиглэлд анхаарал хандуулсан юм. Мөн хуралдаанаар ойрын 5 жилд багтаж гэр хорооллын халаалтыг нүүрсгүй горимд бүрэн оруулах төлөвлөгөө гаргахыг Засгийн газарт чиглэл болголоо.

03

Ингэхдээ гарч ирж байгаа шинэ технологиуд, шинэ боломжуудыг сайн тусгах, гэр хорооллыг үргэлж суурин байх Улаанбаатар хотын нэг хэсэг гэж үзэж төлөвлөгөөнд тусгахыг сануулсан юм. Түүнчлэн нийт агаарын бохирдлууд, түүний дотор гэр хорооллын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хор учруулж байгааг онцлон үзэж, эхний ээлжинд гэр хорооллын агаарын бохирдлыг арилгах шийдвэртэй арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан 3 дугаар сард багтаан УИХ-д танилцуулах чиглэлийг өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Татварын багц хууль, НД-ын шинэчлэлийг хийхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодитой өгөөж өгдөг байх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит III …