Орон нутагт тодорсон “Үүл дарга”

1455687936_uulНийслэлчүүд хотын дарга аа, “үүл” нэртэй, “үүлэнс үстэй” болохоор нь “Үүл баатар… үүл дарга” хэмээн өхөөрдөн дууддаг.Тэгвэл бас нэг “үүл дарга” алс тэртээх Завхан аймагт тодорчээ. Учрыг тодруулбал, энэ сарын 11-ний өдөр буюу шинийн гуравны өдөр Завхан аймгийн төв Улиастай хотод “өвөрмөц тогтоцтой” үүл бүрэлджээ.

Үүнийг Завхан нутгийн ард түмэн ихэд билэгшээж, Отгонтэнгэр хайрханы нирваан дүр бидэндээ харагдлаа хэмээн цахим хуудаснаа бичих болсон. Харин тус үүлний бөөгнөрөлийн талаар Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамьяантивээс тодруулахад тэрээр “манай нутгийнхан энэ байгалийн үзэгдлийг их билэгшээж хүлээн авсан. Энэ бичин жилдээ нутгийн зон олон минь сайн сайхан аж төрөх байх аа” гэсэн хариултыг өгсөн байна.

Өөрөөр хэлбэл Засаг дарга Ж.Жамьяантив энэ хариултаас нь “үүл судлаач хүн юм аа” гэж дүгнээд байгаа юм. Тиймээс л нийслэлээс алс тэртээ бас нэг “үүл дарга” мэндэлсэн хэрэг.

Үүлийг уул болгон харж, сүсэглэж бишрэх нь ч яахав. Төрийн байгууллага, орон нутгийн удирдлага хүн үүл шинжээд л иргэдийнхээ аж амьдралыг зөгнөж сууна гэдэг үнэхээр харамсалтай. Ер нь аймаг, сумын Засаг дарга нар маань Ж.Жамьяантив дарга шиг үүл шинждэг болчихвол яасан юм бэ. Тэгвэл төрийн ажил гэж самгардаж суухгүй. Үүлийг хайдаг, үүлийг нэрлэдэг, үүлээр ирээдүйг зөгнөдөг болчихвол, мөн түүгээр дамжуулж, улс орон, ард түмнээ тэтгэдэг, тэжээдэг байвал яасан амар хялбар байх бол.

Үүл буудаад л хүссэн хэлбэр дүрсэндээ оруулаад л болоо шүү дээ. Эдийн засаг хямралтай байвал дээшээ буудаалд сая сая долларын дүрстэй болгочихно. АСЕМ-д унах машин олдохгүй бол үүлээс шинжиж байгаад л сайхан автомашины дүрс олж хараад л асуудлыг шийдчихнэ. Яасан амар, хялбар байх бол оо. Тийм үү.

Гэвч төрийн ажил хийсмэр мөрөөдөл, хоосор сүсгээр явах ёсгүй. Ард түмэн сүсэглэж бишэрдэг л юм байгаа биз. Харин улс орноо удирдан жолоодож яваа түшээд минь өөрийн хийх ёстой ажлаа элдэв хэлбэл дүрстэй үүлэнд даатгаад сууж байна гэдэг л үнэхээр харамсалтай асуудал шүү.

Шар хүү

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …