Зам тээврийн сайд М.Зоригт, Д.Ганбат гишүүнээс хариугаа авав уу?

ganbat
Шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй гишүүд онгоц саатуулж МИАТ компанийг төлбөрт оруулсан тухай мэдээ цацагдаж, тэдгээр гишүүдэд хариуцлага тооцох тухай салбарын сайд М.Зоригт нь хэвлэлд яриа өгөөд амжив. Тэгвэл тус нислэгт зорчиж байсан зорчигчоос болсон явдлыг тодруулахад дарга нар бизнес ангилалд суух гэж маргаан үүсгэсэн асуудал байхгүй, сул суудал байгаа учир тэнд явж байсан хэдэн ахмад настаныг бизнес ангилалд суулгах хүсэлт тавьсан тухай бидэнд хэлсэн юм.

Олгой хагаравч тогоондоо гэдэгсэн. Улс төр гэгч бохир тогоонд ам зөрсөн  болгон хэвлэл дуудаж нэгнийгээ муулдаг мода дэлгэрч.  Үүний адилаар Ардчилсан намын дотоод хэрүүл засгийн сайдыг ч нөгөөгөө буруутгаж яриа өгүүлэхэд хүргэжээ. Учир нь УИХ-ын чуулган дээр Д.Ганбат гишүүн зам тээврийн яамыг порно яам болгосон тухай шүүмж хэлэхэд нь эгдүүцсэн М.Зоригт сайд ийнхүү хэвлэлээр өшөөгөө авч байгаа бололтой.

Ами

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …