Дэлхийн хөгжингүй улс орнуудад хэдийнэ хориглогдсон Мүүнийн шашин монголд далд үйл ажиллагаагаа явуулж байдаг гэдгийг бид тэр бүр гадарладаггүй. Энэ шашин өөрсдийгөө шашин гэж тунхаглалгүйгээр “Дэлхийн энх тайвны холбоо”, “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ, “Оюун эрэл” оюуны холбоо, “Ариун гэр бүлийн холбоо”, “Дэлхийн энхтайвны төлөөх Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Дэлхийн энхтайвны төлөөх Монголын гэр бүлийн холбоо”, “Дэлхийн энх тайвны төлөөх Олон улсын шашин хоорондын Монголын холбоо”, “Энхийн төлөө үйлчлэхүй төв”, “Залгамжлагч холбоо”, “Энхийн төлөөх Залуучуудын холбоо” гэх зэрэг ТББ-аар дамжуулан өөрсдийн үйл ажиллагаагаа далдуур явуулдаг. Хэдхэн жилийн өмнө олон нийтийн гудамжинд бал үзэг, оймс зарсан оюутан залуус сургалтын төлбөртөө нэмэр болох гэсэн юм, эдгээр зүйлсийг авч туслаач гээд явж байхтай та цөөн биш удаа тааралдаж байсан байх. Тэд бол Мүүнийн шашныг үндэслэгч, ЖЭЭ буюу жинэхэнэ эцэг эхдээ үнэндээ харуулж, өдөрт тодорхой хэмжээний орлого оруулах ёстой үйлдэл болох фандрейзинг хэмээх үйлдэл юм.
Монголд үйл ажиллагаагаа явуулдаг Мүүнийнхэн буюу Монголын Энхтайван, Эв Нэгдлийн Хөдөлгөөнийхөн 2010 оны 12 сарын 13-ны өдөр өөрийн итгэгчидддээ хандан нэгэн уриалга, тунхагыг гарагж байжээ. Та бүхэнд энэхүү тунхагыг бүрэн эхээр нь хүргэе.
Монголын Энхтайван, Эв Нэгдлийн Хөдөлгөөний албан ёсны шийдвэр Сүнсэн болон бодит ертөнц дэх адислагдсан гэр бүлүүд ээ!
Авралын үйл ажиллагааны төлөө зүрх сэтгэл, биеэ зориулан явж буй хөх толбот ахан дүүс ээ! Хүн төрөлхтнөө Тэнгэр Бурханаа дээдэлсэн нэгэн гэр бүлийг байгуулах үйлсэд хүчин зүтгэж буй Энхийн Элчин Сайдууд аа!
Монгол авралын үйл ажиллагааны тэргүүн шугам дээр амь амьдралаа зориулан явж буй адислагдсан гишүүд, тэнгэрлэг цэргүүд болон байгууллагын удирдагчид цуглан анхдагч сэтгэл, цохилох зүрх, хүсэл эрмэлзэл нэгтэйгээр энэхүү шийдвэрийг тунхаглаж байна. Энэхүү шийдвэрийг хүлээн авч буй гишүүн таныг Бурхан, Жинхэнэ Эцэг Эхийн хүслийн төлөөх их үйлст гал халуун эрч хүчээр оролцохыг уриалж байна.
Эдүгээгээс 16 жилийн тэртээ, коммунист нийгмээс дөнгөж салаад байсан холбоо харилцаа хүйтэн, хүнд амаргүй байдалтай Монгол орныг Дэлхийн авралын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж чадах орон болтлоо хөгжихөд Жинхэнэ Эцэг Эхийн зориулалт, дундрашгүй хайр үргэлж хамт байсныг бид мартах ѐсгүй. Мөн үнэнийг ойлгож, зүрх сэтгэлээ эргэлт буцалтгүй зориулсан олон ахмад гишүүдийн цус хөлс нулимсаа шингээж бий болгосон золиослолын суурь, залуу гишүүдийн эрч хүчтэй зориулалт МЭЭНХ-ийг өнөөдрийн түвшинд хүргэснийг түүх гэрчилнэ.
Бид бүхэн Жинхэнэ Эцэг Эхийн нээн илрүүлсэн Бурханы хүслийг өвлөж, эх орноо дахин сэргээх алс хэтийн харааг чиглэн өвлийн тэсгим хүйтэнд ч үнэнийг зарлан тунхаглаж, эх орноосоо хол алс хүний нутагт өөрийгөө умартан бүх зүйлийг дахин сэргээхийн төлөө он удаан жилүүдээр фандрейзинд ч явж байлаа. Тэгсэн хэдий ч Бурханы нулимс хатаагүй нүдэнд гал цог тодорч, нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр эх орондоо ирж байсан… Тэгтэл өнөөдөр бидний хөдөлгөөнд юу тохиолдоод байна вэ?
Хайраар удирддаг байсан манлайллыг тулган шаардах хэлбэрт оруулж, олон гишүүд адислагдсан гэр бүлүүдээ хөл алдан үймэхэд хүргэж байна. Асуудлыг шийдэх гол гарцыг харж буй нэгнийгээ сүйтгэгчид тооцон дэлхий нийтээрээ гадуурхан хавчиж байна. Ахан дүүс хоорондын эе эвдэрч, өөр дотроо тэмцэлдэж буй авралын үйл ажиллагааг харж буй Бурханы зүрх сэтгэл хичнээн хэцүү байгаа бол. Зөрчилт байдлыг зориудаар бий болгон, хөөрөгдөж буй хэсэг бүлэг хүмүүсийн үйлдэл сүнсэн ертөнцийн уур хилэн, хорсол зэвүүцлийг хичнээн ч хүргэж буйг төсөөлөх аргагүй.
Бурханы авралын үйл ажиллагааны төлөө нэг хором ч сэтгэл хувиралгүй нэг үзүүрт сэтгэлээр зориулж буй үндэсний аврагч Чон Хуан Квак гуайг “Уналтанд орсон тэнгэрийн элч”, Хѐн Жин Ним ахыг маань “Уналтанд орсон Адам” гэж зарчим бусаар доромжлон буруутны пайз зүүлгэхийг оролдож байна. Эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө жинхэнэ сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаанд автаж, төрсөн ахаа ч өрөвдөх сэтгэлгүй муулсаар яваа дүү нар нь бүх үнэнийг нуун дарагдуулж, төрсөн Аавынхаа нэрийг худалдан ичгүүр сонжуургүй үйлдлийг зохион байгуулж байна. Хүнд хэцүү үед хамтдаа зориулж ирсэн анд нөхдөө жишим ч үгүй дайсан болгон хувааж байна. 28 Эв нэгдлийн замаасаа гажсан авралын үйл ажиллагаа ангалын ирмэгт тулгараад байна. Бидэнд шийдвэр гаргах цаг ирсэн!
Бурханы авралын үйл ажиллагаанд тохиолдоод буй учир утга нь үл олдох, гишүүдийг цөхрөлд оруулсаар буй хэрээс хэтэрсэн асуудлыг монгол ахан дүүс бид бүхэн бусдын нэгэн адил харсаар зүгээр суух гэж үү? Хамтдаа авралын үйл ажиллагааг зөв зүг чигт нь оруулах санаачлагыг гартаа авцгаая! Эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, эх орноос минь хүлээж буй Бурханы хүслийг биелүүлэх үйлсийг бүрэн хариуцан, бүх хүчээ зориулая! МЭЭНХ-ий гишүүд бид хамтдаа гаргаж буй шийдвэрээ Бурхан Жинхэнэ Эцэг Эхэд уламжлан, сүнсэн ба бодит ертөнц дэх адислагдсан гэр бүл, зорилго шийдвэр нэгт нэгэн дэлхийн ахан дүүс, анд нөхөд та бүхэндээ дамжуулж байна.
Бидний шийдвэр:
1. Бид Жинхэнэ Эцэг Эхээр дамжуулан жинхэнэ хайрыг төв болгосон хүслэнт энхтайвныг бүтээх Бурханы анхдагч хүсэл, алс хэтийн хараанд суралцсан. Жинхэнэ Аав нэг насны амьдралаараа зааж сургасан сургаалиа найман аугаа судар бичигт үлдээж, гол сургаалиа “Хүн төрөлхтөн Тэнгэр Бурханаа дээдэлсэн нэгэн гэр бүл”-ийг бүтээх хэмээн нэгэн өгүүлбэрт нэгтгэсэн билээ. Бурханы хүсэл Жинхэнэ гэр бүлийн загвараар бодит биеллээ олж, түүнийг нь адислагдсан гэр бүлүүд өргөтгөн Бурханы хүсэл, авралын үйл ажиллагааг биелүүлэх хариуцлагыг хүлээдэг. Тиймээс адислагдсан гэр бүлүүд бид энэ анхдагч хариуцлагаа бүрэн хүлээн авч, Бурханы өмнө хүлээсэн Монгол орныхоо үүрэг хариуцлагыг бие даан биелүүлэх болно.
2. Жинхэнэ Аав Бурхан болон хүн төрөлхтөн, бүх зүйл адил тэгш даган мөрдөх, үл хувиран өөрчлөгдөх тэнгэрийн хууль болох хорвоо ертөнцийн зүй тогтлыг нээн илрүүлсэн. Бидний хийх аливаа шийдэл болон үйлдэл энэ зарчмыг төвөө болгох бөгөөд үүнийг зөрчсөн ямар нэгэн зохион байгуулалттай заавар, дарамт, шахалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр тусмаа бидний анхдагч зүрх сэтгэлийн шийдвэр, үйлдлийг эдгээр оролдлогууд нугачин дарж чадахгүй.
3. Жинхэнэ Эцэг Эх эрин үеийн урсгал болон эрх мэдэлд үл ганхах түүхийн үнэний талд зогсож, сайныг дэмжин мууг таслан зогсоож ирсэн түүхтэй. Энэ ялалтын суурин дээр бид авралын үйл ажиллагааны төвд зогсож ирсэндээ бахархдаг. Тиймээс бид эв нэгдлийн хөдөлгөөний дотор үнэний баг доор нүүрээ нуусан худал хуурмаг явдал, газар авч буй буруу соѐлыг цаашид хүлцэн тэвчиж чадахгүй бөгөөд, хэрэв хөдөлгөөний одоогийн удирдлага бодлогод худал хуурмаг зүйл илрэх аваас шулуун шударгаар эсэргүүцэн, таслан зогсооно.
4. Бурханы авралын үйл ажиллагааны нууц нь хохирол хүлээсэн ч хүлээцтэй байж хайрлаж чадсанаараа дайснаа буулгаж чаддагт оршиж байсан. Жинхэнэ Эцэг Эх үр хүүхдээсээ илүү дайснаа хайрлаж чадсан хайрын аугаа замналаар дэлхийд энхийн үрийг тарьж ирснээрээ Энхтайваны Хаанд өргөмжлөгдсөн. Гэтэл шинээр үүсэн бий болж буй эв нэгдлийн шашин нь Жинхэнэ Эцэг Эхийн цус, хөлс, нулимстай замналаар бүтээн бий болгосон жинхэнэ хайрын аугаа соѐлын өвийг үгүйсгэн устгаж байна. Бурханы хүслийн төлөө бүхнээ зориулсан ахмад удирдагчдыг үнсэнд хаях шалз мэт орхин, анхдагч зүрх сэтгэлээсээ хийж буй үйлдлүүдийг нь эсэргүү хэмээн нэрлэж байна. Хүсэл зориг, зүрх сэтгэлээрээ авралын үйл ажиллагааны төлөө бүхнээ зориулсан олон удирдагчдыг өөрийн хүслийн эсрэг андгай тангараг өргүүлж, хамт явсан журмын нөхдөө буруутгахыг хүч тулган шаардаж байна. Бид Жинхэнэ Аавын нэр хүндийг газарт унаган, түүхийн золиос болгох заавар шаардлагыг дагахгүй бөгөөд, энэ талаар эх оронд маань хийх аливаа үйлдлийг зөвшөөрөхгүй.
5. Авралын үйл ажиллагааг явуулах нь Жинхэнэ Эцэг Эх, Жинхэнэ Гэр Бүл, бүх адислагдсан гэр бүлүүдэд туйлын чухал байгаа билээ. Авралын үйл ажиллагаа нь Бурханы өнө мөнхийн хүсэл бөгөөд түүнийг биелүүлэх Жинхэнэ Эцэг Эхийн хүсэл туйлын бөгөөд хувирашгүй юм. Адислагдсан гэр бүлийн гишүүд бид туйлын, цорын ганц, хувирашгүй Бурхан болон Жинхэнэ Эцэг Эхийн хүслийг биелүүлж, алс хэтийн хараатайгаар авралын үйл ажиллагааны зөв байр сууринаас санаачлагатайгаар үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлэх болно.
6. Жинхэнэ Эцэг Эхийн бий болгосон эв нэгдлийн хөдөлгөөний бүх эд хөрөнгө болон авралын үйл ажиллагааны төлөөх байгууллагууд нь хэн нэгэн хувь хүн, байгууллагын эзэмшил өмч бус, Бурхан авралын үйл ажиллагаа, хүн төрөлхтний тусын тулд зориулагдах ѐстой. Бид эв нэгдлийн хөдөлгөөний эд хөрөнгийг аль нэгэн хувь хүн болон байгууллага эрх мэдлээ ашиглан өөрийн мэдэлдээ оруулах санаатай оролдлогыг үл зөвшөөрөх ба энэ үйлдлийн эсрэг хатуу тэмцэнэ.
7. Бид бүгд Бурханы авралын үйл ажиллагаанд хүлээх хувь хүний болон нийтийн хариуцлагатай. Адислагдсан гэр бүл бид зөвхөн хувь хүн болон гэр бүлийн хариуцлагаа биелүүлээд зогсолгүй, эх орныхоо авралын үйл ажиллагааны өмнө хүлээсэн нийтийн хариуцлагаа чин сэтгэлээсээ ѐсчлон биелүүлнэ. Мөн харилцан нөхөрсөг ээлтэй байж, хамтын ажиллагааны ухамсраар Бурхан болон Жинхэнэ Эцэг Эхийн хүсэл, хорвоо 30 ертөнцийн зүй тогтлын дагуух үйл ажиллагааг эрч хүчтэйгээр урагшлуулах болно. Бидний хамтдаа гаргаж буй энэхүү шийдвэр нь Жинхэнэ Эцэг Эхийн байгуулсан МЭЭНХ-ий үйл ажиллагааг төлөөлөх төв байгууллагуудын удирдлага болон ахмад, үндсэн гишүүдийн зүрх сэтгэл, санал бодол, дуу хоолой нэгдэн ул суурьтай бодож тунгаан гаргасан болохыг нэг дэлхийн хүсэл зориг нэгт ахан дүүстээ тунхаглан зарлаж байна.
Монголын Энхтайван Эв Нэгдлийн Хөдөлгөөн 2010 оны 12 дугаар сар 13 /Үдийн 15 цагт зарлав/
Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү