14 настай Ахмед Айман хэмээх хүү өөрийн илжигээ саад даван харайлгаж сургахад бүтэн нэг жилийг зарцуулжээ. Тусгай сургуулилттай адуунуудын чаддаг энэхүү үйлдлийг илжигэнд зааж буй хүүг Reuters агентлаг өөрийн инстаграм хуудаснаа онцолж, зургийг нь нийтлэсэн байна.
Одоо Ахмед Айман хүүгийн илжиг саадтай харайлтыг саадгүй гүйцэтгэдэг болсон бөгөөд хүү түүнд үүнээс илүү зүйлсийг заахаар хичээж байгаа ажээ. Харин хүүгийн аав ээж “Миний хүү хэзээ нэгэн өдөр мэргэжлийн морь сургагч болох байх гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан байна.