Монгол улсын Шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд МИАТ-ын онгоцыг “барьцаалсан” мэдээ өнгөрөгч 7 хоногийн хамгийн халуун мэдээнүүдийн нэг байлаа. Энэ талаар салбарынх нь сайд М.Зоригт мэдэгдэл хийж, эдгээр гишүүдэд хариуцлага тооцуулах тухай дурьдаад авсан.
Тэгвэл энэ бүхний эцсийн цэг нь Шадар сайдыг томилолтоосоо эргэн ирсэн бүтэн сайн өдрийн өглөө 6 цагт, Ц.Оюунбаатар сайдыг онгоцноосоо ч бууж амжаагүй байхад нь Зам, тээврийн сайд М.Зоригт онгоцны бүхээгт гүйж орон уучлалт гуйжээ.
Эзгүй хойгуур нь элдвээр хэлж, МИАТ-ыг тоолж баршгүй их өрөнд унагасан мэтээр мэдэгдэл гаргаж, шар мэдээгээр шоу хийсэн эрхэм сайд маань энэ удаад харин эр хүн шиг загнаж, Шадар сайдаас ийнхүү өөрийн биеэр уучлалт гуйсан аж.
МИАТ-ын онгоц 20-30 минут саатуулсан, суудлын маргаан хийсэн гэдэг нь зориуд зохион байгуулсан ор үндэсгүй мэдээлэл, гүтгэлэг бөгөөд ийм явдал огт гараагүй байна. АН-ын гишүүд хоорондын зарим зөрчил ийнхүү худал цуурхал дуулианыг зориуд дэгдээхэд хүргэсэн байна.
Ажлаа хийж явсан Шадар сайдыг хэлмэгдүүлж ор үндэсгүй гүтгээд дараа нь уучлалт гуйгаад өнгөрөх нь хангалтгүй гэдгийг бусад зорчигчдын өмнө албан ёсоор хэлжээ.
Ами